Т.Тулга, Б.Мөнх-Эрдэнэ нар Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/670510128_1456604509602932_6213271629836149812_n.jpg

"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан МУГТ Т.Тулга мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд алтан медалийн төлөө Энэтхэгийн бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Абиманютэй өрсөлдсөн. Эхний үед манай тамирчин 2:0 оноогоор давамгайлсан ч шийдвэрлэх хагаст Энэтхэгийн бөх 3:2-оор тэргүүлж өөрийн талд эргүүлсэн. Т.Тулга оноог ахин тэнцүүлсэн боловч, Энэтхэгийн бөх тонгорох мэх хийж 5:3 оноогоор хожиж, Азийн аварга боллоо.

ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Т.Тулга өмнө нь Азийн аваргын 65 кг-ын жинд хоёр удаа финалдаж, хошой мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан. Энэ удаа жин өгсөж, 70 кг-д хүч сориод гурав дахь мөнгөн медалиа авлаа.

Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн. Түүний хувьд өмнөх жилийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэ удаа амжилтаа ахиулж мөнгөн медальтан боллоо.