З.Энхболд шүүхээс ял авснаар АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаас чөлөөлөгдөж, тус намын гишүүнчлэлээс хасагдах нөхцөл бүрдлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:z enhbold/Zenh.jpg

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал 5 өдрийн турш болж, шүүх өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хаслаа. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлнэ.

Дашрамд сануулахад, ердөө дөрөв хоногийн өмнө З.Энхболд нь АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар сонгогдож, тамгаа хүлээн аваад байсан юм. Тэгвэл З.Энхболд нь Хяналтын ерөнхий хорооны даргаас чөлөөлөгдөөд зогсохгүй, дүрмийн дагуу намын гишүүнчлэлээс хасагдах нөхцөл бүрдээд байна.

АН-ын үндсэн дүрмийн 3.5.4-д "Намын гишүүн Үндсэн дүрмийн 3.9.1.16-аас 3.9.1.21-р заалтуудыг зөрчсөн болон гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүний бүртгэлээс хасах асуудлаар Дотоод хяналтын хорооноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гарган шийдвэрлэнэ" гэжээ.

АН-ын Үндсэн дүрэмтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн5 сар өмнө

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • З
    Зочин5 сар өмнө

    Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хорих юм байхдаа

  • З
    Зочин5 сар өмнө

    Зикагаа зайлууллаа, одоо Жэнкогоо зайлуулаач АН-ынхан. Тэгвэл 27, 28 онд танайд саналаа өгий.

  • З
    Зочин5 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин5 сар өмнө

    даанч их бардам байсийи м9

  • Э
    Эх орон ард түмэндээ сайн үйл хийсэн5 сар өмнө

    Яагаад эх орон ард түмэндээ сайн үйл хийсэн хүнийг шийтгэх болов. 5 толгойг үлдээсэн ...ард түмэнд

  • З
    Зочин5 сар өмнө

    Энхболдыг зайлууллаа