1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом“-ын тэргүүн байрын төлөөх барилдаан маргааш болно

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2026/04/BatmagnaiE.jpg

"Алтан цом"-ын төлөөх барилдааны тэргүүн байрын төлөөх барилдаан маргааш 14.30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тэргүүн байрын төлөө Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай "М-Си-Эс Энержи" болон Улсын заан С.Сүхбат ахлагчтай "Хатант интернэйшнл" багууд хоорондоо өрсөлдөх юм.

Сануулахад, "М-Си-Эс Энержи" баг Н.Батсуурь ахлагчтай "Хамаг Монгол" багийг 15:10-аар ялсан бол "Хатант интернэйшнл" баг "АПУ Скайтел" багийг мөн 15:10-ын харьцаагаар ялснаар тэргүүн байрын төлөө шалгарч үлдсэн юм.

Дашрамд, энэхүү барилдааны шагналын сан 1.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.