Хотын орлогч дарга Т.Даваадалайгийн гэрийг яг одоо ЭЦА-наас нэгжиж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
70
legacy:2026/04/davaadalaiT.jpg

Эрүүгийн цагдаагийн албанаас Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэрт нэгжлэг хийж буй талаар эх сурвалж мэдээллээ.

Өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанаас байцаалт авсан аж. Сануулахад, түүний эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани “Туулын хурдны зам”-ын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх асуудалд холбогдоод буй.

Мөн түүнчлэн түүний төрсөн дүү Т.Мөнхдалай нь "Улаанбаатар метро" төслийн даргаар ажиллаж буй нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй асуудлыг дагуулаад байгаа юм. Бид үүсээд буй нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх болно.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    энэ доор өмөөрөөд байгаа хүмүүст5 сар өмнө

    эхнэр дүүгийнхээ компаниар бидний мөнгийг хулгайлах гэж байхад юун намдуу зөөлөн ажилсаг залуу вэ? хулгай хийдэгийн мэдсээр байж сонгоод байдаг гэдэг л энэ байхдаа

  • З
    Зочин5 сар өмнө

    Оршин суугчдынхаа өмнөөс энэ орлогч залуутай нэг уулзаж үзсэн. Тун давгүй залуу байна лээ, аль болохоор л маргагч талуудыг хохиролгүй зохицуулах гэж хичээсэн, харьцаа хандлага нь намдуухан, ажил хэрэгч давгүй залуу. Бохир улс төрийн бүлэглэлүүдийн өс хонзонд залуус өртөөд, хийж бүтээх эрмэлзлэл нь байхгүй болдог доо энэ улсад

  • З
    Зочин5 сар өмнө

    Дашдаваа байнга нохойд барьдаг мод болохгүй байхаар нь муу Болдын хэдэн цагдааг туугаад тавьчихсан уу. Болд зайлуул Хүүкийн хөлийг үнсэж уучлал гуйж байж ирсэн хүн ал гэсний алаад барь гэснийг бариад зүтгээд байхаас яахав. Кармагаа л дааж чадах уу гэдэг юм бий дээ гэхдээ

  • З
    Зочин5 сар өмнө

    Хулгайлсан мөнгөнөөс зарим нь духан дээрх суулгуулсан үс болсон байна. Тоолоорой. Нэг ширхэг үс 10 к шүү.

  • Z
    Zochin5 сар өмнө

    Юу гээд л гэр орондоо хадгалаад сууж байхав дээ. Аль хэдийн нааш цааш нь болгоод арга хэмжээ авчихсан л байгаа шүү дээ мэдээж.

  • D
    Dorj5 сар өмнө

    Бодь группийн асар их авилгалыг нохой төөрүүлж,Даваадалай болгоод л Хүрэлсүг тэнэгтэж байна аа

  • З
    Зочин5 сар өмнө

    iim l nam dagsan sugnii usnii pacaanuud ene ulsiig culmuj baigaan shd. uhej dald orooroi