ШҮҮХ: Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
40
legacy:davaadalai orlogch/dd.png

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай саатуулаад байсан бөгөөд түүнийг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан тухай бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг хүчинтэйд тооцуулах тухай санал ирүүлснийг шүүх өчигдөр /04.27/ хянан хэлэлцсэн.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 31.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3, 31.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг хүчинтэйд тооцуулах тухай санал ирүүлсэн ба шүүх хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад прокурорын саналд сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох, эсхүл шүүхийн зөвшөөрлөөр сэжигтнийг баривчлах шийдвэр гаргуулах тухай хоёр өөр агуулга бүхий үндэслэлүүдийг дурьдсан, сэжигтнийг баривчилсан хугацааг зөрүүтэй байдлаар тэмдэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан аль үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах эсэх нь тодорхойгүй зэргээр прокурорын саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 сар өмнө

    Шүүх нь хүртэл авилга авчиж

  • З
    Зочин5 сар өмнө

    Шүүх шившгийн биш ээ. Шүүгч ажлаа зөв хийжээ. НПГ-ын хяналтын прокурор чадвар муу, хариуцлагагүй ажилласан байна. Прокурорын санал хоёр өөр агуулгатай, сэжигтнийг баривчилсан хугацааг зөрүүтэй бичсэн нь арай дэндүү байгаа биз дээ. Прокурор хүн ажилдаа ингэж хандахаар яах вэ. Хэлтсийн дарга А.Дүүрэнбилиг нь наад хяналтын прокурортоо арга хэмжээ авах хэрэгтэй байна.

  • X
    Xaxa5 сар өмнө

    Шившигийн шүүх

  • З
    Зочин5 сар өмнө

    Энэ залуу тун ёс зүйтэй, хүмүүстэй харьцаж бга нь би л нэг дарга гэж томроод байдаггүй,асуудлыг зүй зохистой шийдэх гэж ажилладаг санагдсан. Ж нь нэг газрын маргаан гарсан бичлэг үзэж байх нээ зодоон нүдээнээр шийдэх гээд баахан том биетэй залуучууд цугларсан байхад дарга залуу бүгдтэй нь гар бариад асуудлаа хуулийг нь ойлгуулаад зохицуулж бга нь мундаг л бсн. Зарим дарга сэтэр зүүсэн ёс зүйгүй юмнууд хүмүүсийг загнаж зандарч, дарамтлах л ойлголттой бдг.