“АН-ынхан хувийн хэвшлийг дэмжихгүй, төрийг данхайлгая гэж байгаа бол намынхаа үзэл баримтлалаа өөрчлөх хэрэгтэй“

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
10
legacy:2026/06/07.jpg

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтыг хийлээ. Санал хураалтад 90 гишүүн оролцсоноос 47 гишүүн нь татгалзаж, тус хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖСЭНГҮЙ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "АН-ынханд хандаж хэлэхэд, зарчимдаа үнэнч бай. Хувийн хэвшлийг дэмжихгүй, төрийг данхайлгая гэж бодож байгаа бол намынхаа үзэл баримтлалаа өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна" гэв.