Улаанбаатар зам, засвар арчлалтын газрын дарга асан Б.Галхүү, Санхүүгийн албаны дарга асан н.Лхагвасүрэн нар хууль зөрчиж, 4 компани руу 8.7 тэрбум төгрөг шилжүүлэн, өөрсдийн хамаарал бүхий иргэдийн дансаар авчээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
100
legacy:zam zasvrin ajil/zas.jpg

Нийслэлийн хэмжээнд зам засвар, арчлалтын ажил хийж гүйцэтгэдэг нэр бүхий төрийн өмчит компаниас 2024-2025 оны хугацаанд хувийн хэвшлийн 4 компани руу нийт 8.7 тэрбум төгрөгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлгүйгээр, ажил үйлчилгээ худалдан авсан гэх нэрийдлээр шилжүүлэн албан татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Уг үйлдлийг 2023, 2024 онд тус газрын даргаар ажиллаж байсан Г, Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Л нар үйлдсэн болохыг тогтоон өөрсдийн хамаарал бүхий иргэдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлэн авах замаар хөрөнгө завшсан, хөрөнгийн эх сурвалжийг зориуд нуух байдлаар олон тооны гүйлгээгээр дамжуулан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж.

Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжлүүлэн шалгаж байна.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 сар өмнө

    Нямбаатарын эмтэрч хугарч унадаггүй гээд байсан боржин брюдер нь Баянхошууны гудамжинд ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР-н хажуугаархи замд тавьж дуусаагүй байж түрүүчээсээ эмтэрч унасан байна шүүдээ,тэгэхээр өөрсдийн импортоор оруулж ирж байгаа бүхнээ сор болгож зарлаад бусдын хийсэн зүйлийг уландаа гишгээд байхаар чинь МОНГОЛ УЛС маань яаж хөгжих вэ? Арай арай арай юмаа

  • З
    Зочин5 сар өмнө

    Хотын удирдлагуудын муу хариуцлагагүй ажиллаж байгааг далимдуулж шат шатандаа мөнгө идэж ажил цалгардуулж байна.

  • З
    Зочин5 сар өмнө

    Галхүүг сайн шалга гэнэт баяжсан нөхөр. Ядуу юм байсан сүүлийн жилүүдэд дэндүү хурдан баяжиж, элитүүдийг эгнээнд нэрээ оруулсан гуйлгачин. Юу ч үгүй хоосон байр машингүй гуйлгачин түрээсний байр хэсүүчлэн амьдардаг нэгэн байсан

  • А
    Ахмад настан5 сар өмнө

    Нямбаатар муу зам хийчихсэн юм шиг элдвээр бичээд байсан хурган дарга нар нь бүгд юм үзээгүй хулгайч авлигч нар

  • З
    Зочин5 сар өмнө

    Монгол ядуу, ядуучуудын орон гэсэн хэвшмэл ойлголтоосоо одоо салцгаа, тархи чинь өлөн байна, тархины тураалтай байна, монгол бол баян, гагцхүү хулгайч нарт идэгдчихээд, тэд нарыг сонгоод байгаа тархины тураалтай ард түмэнтэй улс болчихоод байна

  • З
    Зочин5 сар өмнө

    Хулгайч нарын гар хүрээгүй зүүний сүвэгч ч үлдээгүй юм байна. Нэг нам хэт олон жил төр барьж хэтэрхий их эрдсэн учраас ийм их хулгайч нар өсөн үржиж олширдог юм байна

  • З
    За баригдав уу5 сар өмнө

    Одоо л нэг бордурчин баригдлаа

  • З
    Зочин5 сар өмнө

    Хулгайчдийг хатуу шийтгэх хэрэгтэй

  • Б
    БУУДАХ5 сар өмнө

    Буудах юмсан...МАН МОНГОЛД ХУЛГАЙГ ДЭЭД ЗЭРГЭЭР ДЭЛГЭРҮҮЛЛЭЭ...НОВШ ЮМАА...2016 ОНООС МАН ХУУЛЬ БУСААР ТӨРИЙН ЭРХ АВСАН...ҮҮНЭЭС ХОЙШ ХУЛГАЙ ДЭЭД ЗЭРГЭЭР ХӨГЖЛӨӨ ..МАНЫ ТОМИЛСОН БҮХ ХҮН ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНА...

  • З
    Зочин5 сар өмнө

    Хотын санхүүг сайн шалгаж чадвал их ном илрэнэ