“Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:Mendsaihan said/0701.png

"Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх хүрээнд хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар Сангийн сайд 3.Мэндсайхан танилцууллаа.

Хэлэлцээний эхний шатанд талууд зээлийн хүүг бууруулах талаар зарчмын тохиролцоонд хүрч, уг тохиролцоог протоколоор баталгаажуулжээ. Хөрөнгө оруулагч талтай албан ёсны хэлэлцээг 2025 оны аравдугаар сард эхлүүлж, энэ хугацаанд Рио Тинтотой нийт таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд амжилттай хүрлээ.

Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюу толгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

Оюу толгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюу толгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.

legacy:2.29/orkharrakhragoo1.gif
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/07/03

    Наад хэлэлцээр гээд байгаа юмандаа мэдлэг боловсролтой шударга залуусаа оролцуулж болдоггүй юм уу.

  • И
    ИРГЭН2026/07/03

    Оюу Толгойтой мундаг хэлэлцээр хийлээ би эх орондоо хайртай энэ тэр гээд уйлаад гүйгээд байсан МАН мафиууд чинь үнэн хэрэг дээрээ ОНТРЭ асар том ордыг алджээ!!

  • И
    Иргэн2026/07/03

    МАН мафиууд овоо доо гэж бодож байсан чинь ОНТРЭ - асар том ордыг өгхөөр тохиролцсон мафиууд юм бн!! Ккк Монголчуудаа юуу болоод байна аа!!! ОНТРЭ орд чинь зөвхөн алт нь гэхэд 300- тонны нөөцтэй асар их хэмжээний баялагтай шүү дээ!!! Ккк МАН мафиуудаа гэж

  • Б
    Бөөгий2026/07/03

    Ахиад 3 жил гадны хөрөнгө оруулагчдыг тэжээх нь дээ.Одоо нэмээд л зээл аваад бид хүүг нь төлөх байх даа .Зээлээ томруулаад ирэхээр хүү нь нэмэгдэнэ. Нэмэгдхүүнүүдийн байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй.

  • О
    Оогий2026/07/03

    Тэнэг чадваргүй новшнууд эсвэл авилга авсан байх аа. Тэгээд ичихгүй тэдэн удаа хэлэлцсэн гэчихжээ. Зуу удаа ч хэлэлцээр хийсэн ч яадаг юм үр дүнд л хүрч байвал. Шал шалихгүй үр дүн гаргаснаа онгироод л хэнийг хуурах гээд байна аа.

  • З
    Зочин2026/07/03

    zeeliin huu buuruullaa .... bla2 .... hutsaldaad bhiin . yuun zeel ve .manai taliin gargah huvi bol bayalag .husvel tanaih horongoo gargaad uh . ashigaa 50:50 geed tohirchih avilgachin golog bdguimuu . bvl ter avilgachin ch bsn 9 ueer ni shutchii

  • З
    Зангараг2026/07/02

    Зээлийн хүү гээд л тэнэгтээд байх юм энэ нөхөр яг юу хаанаас зээлсэн бэ?

  • Э
    Эмээ2026/07/02

    Яаж тохирсон болоод өөрийн юмаа эргээд зээл төлөхөөр нөхцөлд хүргэдэг байна аа

  • З
    Зочин2026/07/01

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud