Т.Даваадалайг АТГ-аас яллагдагчаар татаж, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах“ зүйл ангиар шалгаж эхэлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
90
legacy:davaadalai orlogch/dalaii.png

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай Туулын хурдны зам болон 1, 2-р тойрог замын төслөөс эхнэрийнхээ болон түүний хамаарал бүхий хүмүүсийн ААН-ийн дансаар нийт 6.6 тэрбум төгрөг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал,

-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,

-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,

-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тэгвэл дөнгөж саяхан АТГ-аас Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангиар яллагдагчаар татсан байна.

Дашрамд, Т.Даваадалай өчигдөр /04.29/ Нийслэлийн Засаг даргын орлогчийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөгдөж буйгаа мэдэгдсэн байдаг.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 сар өмнө

    Хулгайчид дотроо бас ядарсан чалхгүйнүүд л золиос болдог аж.

  • З
    Зочин5 сар өмнө

    ТОЙРОГ ЗАМААС ТЭЗҮ гэж ЭХНЭРТЭЭ 20тэрбумыг ӨГСӨНИЙГ ЯАХ ВЭ. ЭНЭ ХУЛГАЙ БИШҮҮ.

  • З
    Зочин5 сар өмнө

    МАН гэж муухай хүмүүсийн цуглуулга Монголыг цөлмөж дууслаа! ОЭ, АБ, Нямбаатар, энэ этгээд бүгд л татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж гэнэт баяжиж төлөөлүүлж шоронд нь хийгээч!

  • З
    Зочин5 сар өмнө

    Нямба ерийн золиосонд залуучууд хэлмэгдсэн. Новшийн бактер

  • З
    Зочин5 сар өмнө

    Энэ хужааг сайн шалга их юм гарна даа

  • М
    Мижидмаа5 сар өмнө

    суллаж л таарах хэлмэгдэл гэж би зоригтой хэлнэ

  • G
    gansuh5 сар өмнө

    жангаа иддээ даваадалай их оодорч байсан юм ноен загнагчаа энэ улс чинь хуультай ард иргэдттэй бадарч байгаад өндөрөөс унаж дээ нянбактер чинь туслахгүй дээ одоо идсэн мөнгөрөө авилгалаа өгөөд бас нэг сүүлээ чир

  • З
    Зочин5 сар өмнө

    АТГ улс төрөөс хол бай.

  • З
    Зочин5 сар өмнө

    Энэ ч жижиг жараахай даа. Том тул ер нь барьж чадахгүй улс юм аа энэ АТГ