ШҮҮХ: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охины хамт хөнөөж, 3 настай охинд хүнд гэмтэл учруулсан М.Батчулууныг гэм буруутайд тооцож, БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо

Хоосон
BolormaaУнших: 1 мин
10
legacy:2026/05/khrkhrkhr.jpg

Жирэмсэн эхийг 4 настай охины хамт хөнөөж, 3 настай охинд хүнд гэмтэл учруулсан М.Батчулууныг гэм буруутайд тооцон бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдүүлэхээр шийдвэрлэлээ.

2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх хэмээх газарт жирэмсэн эмэгтэйг 4 настай охины хамт амь насыг нь хөнөөн, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан.

Уг хэрэгт хөршийнх нь 49 настай эрэгтэй М.Батчулууныг холбогдуулан шалгаж, Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.