ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
70
legacy:shuuh.jpg

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэн болон зарим нэр бүхий компанийн удирдлагыг АТГ-аас шалгалт хийхээр өнгөрсөн нэгдүгээр сард цагдан хориод байсан.

Улмаар тэдний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураан авсан байдаг.

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ гаргалаа. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг хахууль авсан гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгийн торгуулийн ял оноолоо.

Харин түүнд хахууль өгсөн иргэн Ц.Мөнхбаярт өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 3.9 сая төгрөгөөр торгох ял оноов.

tenx-hd
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хахуул нь хэд болоод ингэж торгов??

  • З
    Зочин

    Толгойг нь илээд шийтгэсэн бнашдээ

  • З
    Зочин

    Яг үнэн үү? Зүв зүгээр мөрөөрөө явж байсан шударга инженер Товуудоржийг хорьж 1938 оны хэлмэгдүүлэлт хийж байна уу???

  • З
    Зочин

    Наад 30сая чинь наад хулгайч нарын чинь өмхий хошногоны цаас. Харин хийсэн авилгалын хэрэг нь онц ноцтой олон хүмүүсийн боломж бололцоо амьдралд их хэмжээний цаг хугацааны алдагдал хохиролд учруулсан үйлдэл. Мөн мөрдөн байцаах.прокурор.шүүхийн процесс зэргийн үйл ажиллагааны зардал.хоригдож идсэн Жан чинь бас улсын зардлаар нийлээд 100аад сая болчхоод байхад үхсэн хатсны 30 саяаар торгох вээ?

  • Н
    Новш

    За зайлаа бүх насаар нь хоридог хөрөнгий нь хураадаг болгомоор юм.

  • З
    зочин

    ЗАРИМ НЬ ТОРГУУЛААД БАЙХААР ЧИНЬ НААД АВЛИГА ЧИНЬ ХЭЗЭЭ БУУРАХ ВЭ. ЗА БАРИГДАХГҮЙ БОЛ АЗ НЬ. БАРИГДВАЛ ТОРГУУЛЬ ГЭХ ҮҮ...

  • I
    Irgen

    Zi.Enhboldiin orond SU.Batbold.Saramgerel.Basamjunai.Tavinbeh.Golimtiin baysgalan.enter deed bga hulgaichuud shornd ormoor uom.30 sayr garaad bdgiimuu.Hamgiin muu EK.ES.UIHdargatai.shuuh mungenii.MAN iin bolj duusva.