Л.Энхрийлэн Барыс их дуулгын аварга боллоо

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/05/694782117_1612107190860809_7008561083734379785_n1.jpg

Казахстан улсын Астана хотод зохиогдож буй их дуулга тэмцээний хоёр дах өдөр эмэгтэйчүүдийн -63кг /жин/-д үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Блю Драгон ХК тамирчин ДАШТ-й хошой хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Л.Энхрийлэн ОХУ-н өрсөлдөгчөө ялж аваргын алтан медаль хүртлээ.

Ингэснээр Монгол улс 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар медалийн чансаагаар 2-т эрэмбэлэгдэж байна. Өнөөдөр хүнд 5 жингээр барилдаан үргэлжлэн явагдана.

-100кг Б.Хүдэрчулуун

+100кг Ө.Пэрэнлэйжамц

-78кг О.Хүслэн

+78кг А.Адьяасүрэн, Э.Жаргалмаа