16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадоржид оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:16nastaiohinhereg/7.jpg

16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид оноосон бүх насаар нь хорих ял, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ.

Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургаадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Тодруулбал, 2024 оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн гэх бөгөөд амь хохирогч эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олдсон гэдэг.

Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургаадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэзээ нэгэн цагт өршөөлд хамрагдахгшй гэсэн нөхцөлтэйгөөр бүх насаар нь хорих. Энэ шийтгэлийн хугацаан дахь хоолны мөнгийг гэр бүлийхэн хамаатангцудаас гаргуулах

  • З
    Зочин

    цахзын ялбг сэргээгээч ээ

  • З
    Зочин

    Наад хог новшнуудаар чинь хорвоо дутахгүй шүүдээ олны нүдэн дээр цаазал

  • 0
    0юун

    Шүүгч нь хэргийг зөв л шүүсэн бол шууд алаач

  • Г
    Галаа

    Яах гэж шоронд тэжээх ёстой юм бэ хийсэн хэрэг нь яг үнэн бол шууд алаач

  • 0
    0юун

    Шууд олны нүдэн дээр цаазлаач

  • З
    Зочин

    Яг үнэн шууд цаазал

  • Г
    Галаа

    Шууд цаазлаач яах гэж бас шоронд хооллож тэжээж байх ёстой юм бэ