Н.Учрал: Засгийн газар ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 24 сек
110
legacy:2026/05/IMG_1869.jpeg

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа.

Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ дийлдэхгүй, өндөр байна. Өмнө жилүүдэд нөөцийн мах чөлөөтэй авч болдог байсан, энэ жил олдоц байхгүй, худалдаж авч чадахгүй байгааг иргэд хэллээ. Зарим ахмад тэтгэврийн зээл авч мах авч байгаагаа ярьж байна.

“Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгчид махны нийлүүлэлт бага, үнэ өндөр байгаа учраас иргэд хагас килограммаар авч байна. Нөөцийн мах зарахгүй, олдохгүй байна. Хэрвээ нөөцийн мах зах зээлд байсан бол махны үнэ ингэж өсөхгүй байсан гэдгийг хэллээ. Нийтийн хоолны салбарт махны үнэ сөргөөр нөлөөлж, тоног төхөөрөмжөө зарж, үүдээ хааж буй тохиолдол гарч байгааг Ерөнхий сайдад уламжилж байв.

Нөөцийн махны гэрээт борлуулагч “Өгөөж Хан Хөхий” ХХК-ийн төлөөлөл С.Октябрьтуяа “Манай дэлгүүрт сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн махны нийлүүлэлт хийгдээгүй. Нийлүүлэгчээс асуухаар хангалттай хариу өгдөггүй” гэлээ.

Нийслэл 5017 тн мах нөөцөлсөн. Одоогоор 2500 тн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр тодорхой байна. 2500 тн мах хаана байна, яагаад худалдаанд гаргахгүй байгааг шалгуулна гэж Ерөнхий сайд Н.Учрал иргэдтэй уулзахдаа хэлсэн. Мөн нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан есөн компани дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгаа зэрэг асуудлыг шалгуулна гэлээ.

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. Хот энэ үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул хариуцлага тооцно. Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна. Малчдад хохирол багатай, хэрэглэгчдээ дэмжих байдлаар шийдвэр гаргана гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    өөр яах юм? Малчид 12-20мянгын хооронд мах нийлүүлж байгаа гэнэ. Учралын очдог Хүчит шонхорын ченжүүд 38000₮ хүргэж байгаа юм билээ. ЕС маань тэдэнтэй “саасганж” байгаа харагдсан. Махны буулгах талаар огт яриагүй.

  • З
    Зочин

    Чадна гэсэн. Гэхдээ 2500тн махаа олсон юм уу? Нямбаатарыг огцруулаад санаа нь амарчихгүй л бол. Ямарч байсан 15000₮ болгох юм гэсэн.

  • З
    Зочин

    Чаддаг юм 3 хоногийн дотор үхрийн махыг 15000 болтол буулга энэ ёрөнхий сайд чадах уу

  • З
    Зочин

    Aman da orson toogo held suuj bdag amar bolson jilees jild iim bdag hencb arga hemjee awdaggui tegeheer aman da orson toogo held suuj bh argagui shte denduu bna shte uneguk away gesen bish bas hemjee hyzgaartai bh heregtei bna shu mahni une

  • З
    зочин

    Гадаадад хямд үнээр гаргадгаал больчих за.

  • З
    Зочин

    Малчидыг махаа хямдруулж өг гэх ви дээ эргүү ЕС нь

  • З
    Зочин

    Улны сэтгэхүйтэй хоёр сайдаа зайлуулаачээ . Монголын ард түмний төлөө биш хэдэн хужаа нарын төлөө зүтгэдэг хоёр сайдыг огцруулахыг шаардаж бна шаардаж бна

  • И
    Иргэн

    Махны үнийг ингэж хөөсрүүлж байгаа нв улс төрийн зорилготой. Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах гэсэн санаатай үйлдэл мөнөөсөө мөн.

  • З
    Зочин

    Нааад махны ченжүүүдл улам үнэ хөөрөгдөж байгааашдэээ гадагшааа гарагдагааа зогсоооогоооч монголдооо үнэтэй мах авахч гэж шуналын бузруудааа

  • З
    Зочин

    Компютерийн програм шиг юмаар монгол хүмүүсийн садар бичлэгийг өөрсдийх нь зөвшөөрөлгүй бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад өндөр үнээр зарж бна

  • З
    Зочин

    Татаас өгч л эргүүтэв дээ шуналын туламнуудад