Бусдад гурван удаа хутгалуулсан замын цагдаа хагалгаанд орсон, биеийн байдал хүнд байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
150
legacy:teevriin tsagdaa/tsagdaa-1.png

“Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан” гэх мэдээлэл өнөөдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаагаар замын цагдаагийн алба хаагч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллах явцдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулан шалгах үед жолоочтой хамт зорчиж явсан 47 настай, эрэгтэй Ө нь алба хаагчийг хэл амаар доромжилж, шаардлагыг эсэргүүцсэн аж. Улмаар иргэн Ө гэртээ харихаар явсан боловч буцаж хутга нуун ирж, алба хаагчийн биед халдан 3 удаа хутгалжээ.

Ө нь хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааг явуулж байна. Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд, эмнэлгийн байгууллагын тусламж авч, хагалгаанд орсон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • N
    neg muu llr l bn

    ene buud al tal geed bga etseg eh n uildehdee tarhiig n martsan pzdnuudd helhed gemt hereg hiisen hunii setgetsiig uzdegees bish tsagdaa bolhod n setgetsiig n uzdeggui shuu sain hun bii muu n ch bii gehdee 2dh n olon Mongold tegdguimaa anduudaa alii talii tsaazly geed bga munhaguudiin ur huuhed n ymr ym bdg boldoo burr aimaar shuu haha

  • B
    Bazar

    Muu Nowshiig...Shorond hataa.

  • З
    Зочин

    Цахилгаан бороохой байдаггүй юм уу? Цагдаагийн биед 1м дотогш ойртсон этгээдэд цахилгаан бороохой, буу хэрэглэх журам тогтоомоор юм. Жолоочийн бичиг баримтыг цахимаар үзэж, жолооны суудал дээр сонтуурал, мансуурлыг шалгаж байгаа биз дээ. Өөрт нь үл бүтэх этгээд ойртож буйг цагдаа мэдрэх, харах овсгоо байдаггүй ээ. Хэнэггүй байна даа.

  • З
    Зочин

    Хөдөөний эргүү юм уу чи.

  • Ч
    чоно

    цагдаа ч хүнийг дээрэлэж өгнө шүү дээ гэхдээл хүн хутгалдаг нь буруу шүү

  • С
    Санхүү авна

    Тэгээд чинийхээр яахын сэжигтэй харагдсан хүн болгоныг буудхуу

  • Ц
    Ц.Нарантуяа

    Албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа руу халдах...тэднийг хэл амаар доромжилж айлган сүрдүүлэх үйлдэл хэтэрч байна даа?? Ялангуяа эх орон нутаг уул усны нэр барьсан...хэсэг нөхөд??? Цагдаагийн удирдлагууд ажил үүргээ бодит амьдралд нийцүүлэн хийгээч ...??? Хэнд тал засаж ???

  • Д
    ддд

    Цагдаа нарынхаа биё бялдарыг хөгжүүлээчээ.нэг муу архичинг дийлэхгүй байхдаа яахав дээ.Хүний сайхан үрийг гэмтээж байдаг хүмүүжилгүй тэр жолоочийг бүх насаар нь хорь

  • З
    З

    Буу хэрэглэх эрхийг нь тодорхой зааж үг энгэрийн камер ажилуул

  • И
    Иргэн

    Яааж ялалсан юуу болсон, цагдааг хутгалвал юу болдогыг нийгэмд үзүүлэхгүй бол улны залуус ойлгохгүй шүү!!

  • З
    Зочин

    Даварсан новш юмаа. Насаар нь хорь.

  • З
    Зочин

    Увайгүй улс төрчид цагдааг муулж ухамсаргүй иргэд шаардлага үл биелүүлж хуулиыг уландаа гишгэсэн нөхдийг шууд хорьж төрийн хуулийн цээрлэлийг тултал үзүүлж нэр ус зурагын олон нийтэд ил мэдээлж ажиллах хэрэгтэй

  • Х
    Ханд

    Харамсалтай асуувал болжээ гэхдээ цагдаа нар хүнийг цөхрөөдог шаарууддаа

  • З
    Зочин

    цаазлах хэрэгтэй

  • З
    Зочин

    Caaz uguu araatnuudad