Ерөнхий сайдын даалгаврын дагуу нөөцийн махны 9 ААН-ийн агуулахыг лацдаж, худалдааг зогсоожээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:2026/05/700691915_965820792746472_6313488172436328255_n.jpg

Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд 5000 тонн мах нөөцөлсөн ч тал нь буюу 2500 тонн нь хэрэглээнд гараагүй тухай Ерөнхий сайд мэдэгдэж, улмаар хариуцлага алдсан гэж үзэн Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлөөд буй. Улмаар дээрх асуудлыг шалгаж, хариуцлага тооцохыг холбогдох хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгосон юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг даалгаврын дагуу ЭЦА-наас хойшлуулшгүй арга хэмжээ авч, нөөцийн мах бэлтгэн нийлүүлсэн 9 ААН-ийн агуулахыг лацдаж, шалгаж байна. Улмаар нөөцийн махны худалдаа зогсжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сар гаруйхны өмнө биздээ кг дээр 3000- 5000 төгрөг нэмээд дэлгүүр бүрт л нөөцийн махаа гарга гээд байсан тэгээд хаашаа алга болсон мэдэгдэхгүй эсвнл урд хилээр гараад явцан байснуу зохион байгуулттай

  • З
    Зочин

    Зөв ш дээ. Мөнгө мөртэй. Хэн хаанаас хэдэн төгрөгийн зээл авч, хааш нь мах нийлүүлсэн, одоо хэр үлдсэнийг нь мэдэж, үлдэгдлийг нь бөөндөөд махны үнэнд нөлөөлөх ёстой. Махны үнэ бороо орохоос шалтгаалдаг шүү.

  • М
    Мэдээж шдээ

    Махны худалдааг хужаа нартай хамтарсан монголчууд баздаг гэдгийг ихэнх нь мэддэг хэрнээ таг дуугүй байх гэж . Тэд л үнэ хөөрөгдөж хотын иргэдээр наадаж мөнгө олдогшдээ . Больж одоол үнэн нь харагдаж байна

  • Д
    Дэл

    Нөөцийн мах худалдаанд гарсан юмуу олдохгүй байгаа шүү дээ

  • З
    Зочин

    uunees oor hiih ajil alga uu ene ulsad yamar ineedtei yim be jil buriin havar une n omsdog bizdee tegeed zun bolj bna udahgui une buuna shdee

  • З
    Зочин

    Өнгөрсөн жилүүдэд нөөцийн мах маш хүртээмжтэй бсан. Энэ жил огт олж авч чадсангүй. Нөөцийн мах бэлтгэсэн юм уу.