С.Мөнхчулуун: Төсвийн мөнгө уйлдаггүй ч би уйлмаар байна. Сумын төв тойрсон замаар яах гээд байгааг ойлгохгүй юм

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 35 сек
70
legacy:munkhchuluun/278782950_366348928774579_5886639378275395041_n.jpg

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Гурвансайхан суманд баригдаж буй кольцо замын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Миний бие Гурвансайхан сумын уугуул хүн хэдий ч аймгийн Засаг даргын хувьд улсын төсвөөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд баригдах гэж байгаа кольцо замын ажлыг шүүмжлэхгүй, дуугарахгүй байж чадахгүй нь ээ.

Өнгөрсөн оны 12-р сард улсын төсөв хэлэлцэж байх үед аймаг, орон нутгаас санал өгөөгүй, салбарын яамнаас эрэмбэлээгүй, Засгийн газраас өргөн мэдүүлээгүй шинэ ажил болох Гурвансайхан сумын төвийг тойрсон “кольцо” замын ажлыг манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд УИХ-ын чуулган дээр санал оруулж улсын төсөвт суулгуулсан байдаг.

Зураг дээрх улаанаар зурсан замыг хараарай. Сумын төв тойрсон замаар яг яах гээд байгааг ойлгохгүй юм, машинаар сумаа тойрч гороолох юм уу.

Үүнийг ярьж байгаа нь зам хэрэггүй гэж байгаа юм биш, улсын төсөв хүнд, аймагт шийдэх шаардлагатай олон тулгамдсан асуудал байхад хөрөнгө оруулалтаа зөв эрэмбэлэх ёстой гэдэг асуудал юм.

Хамгийн харамсалтай нь олон жил гацаж байж хөдлөхөөр болсон Төв Халхын дуулалт жүжгийн театрын барилгын 2026 онд санхүүжих санхүүжилтээс хасаж байж энэ ажлыг оруулсан байгаа юм.

Энэ 9.5 тэрбум төгрөгөөр:

-Төв Халхын дуулалт жүжгийн театраа урагшлуулах,

-Аймгийн төвийн дотоод замын асуудлыг шийдэх,

-Сум дотроо замгүй сумдын төвийг замтай болгох боломж байлаа. Одоо энэ ажлын тендер зарлагдаж, гэрээ байгуулах шатандаа явж байгаа юм байна.

Иймд Зам, тээврийн яам, УИХ-ын Төсвийн байнгын хороо уг асуудлыг дахин нягталж, боломжтой бол гэрээ байгуулах ажиллагааг зогсоон, хөрөнгийг аймгийн нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажлуудад шилжүүлж засаж залруулах боломжийг судалж өгөхийг хүсэж байна.

Үнэхээр улс, аймаг, сумандаа элэггүй, өгөөжгүй хөрөнгө оруулалт гэж харж байна. Цаашид аймаг, орон нутгийн саналгүй, бодлогын яамдын эрэмбэд ороогүй, Засгийн газраас өргөн бариагүй ажлуудыг улсын төсөвт оруулдаг байдлыг таслан зогсоох нь төсвийн сахилга, хариуцлагын чухал асуудал гэж үзэж байгаа тул энэ асуудлыг хөндөж байна" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гэрэл

    Энэ залуу шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажиллаж байхад нь мэднэ.их л мэдлэгтэй төлөв төвшин алсын харсан бодолтой залуу байна даа гэж бодож байлаа.гэтэл төрсөн нутагруугаа очжээ.Уг нь хотын засаг даргын орлогч байсан бол ч

  • Z
    Zochin

    Tal zamiin tavij tal mungiig in idehnuu Uuriin zuuhnaas 10terbumiig idsen gee bizdee Facebook eer 1 yvaad bsan 1 sum ch gesen zamtai bj bolohgui yu

  • Н
    Нэгэн иргэн

    Ямар гишүүн оруулсан юм. Тэр оруулсан хүний хувийн эрх ашиг, хулгай ард нь явж бна шүү дээ. Төсөв баталсан УИХ-ын гишүүд ч бас санаатайгаар эс мэдэгчийн дүр эсгэж, батлаад хамт хулгай хийх гэж байгаа шүү дээ. Яаралтай зогсоо, аймгийнхаа ард иргэдийн гарын үсэг, саналыг цуглуулж, эрх бүхий байгууллагад саналаа хүргүүл. Үүнийг мэдэхгүй л байв гэж үү дээ!!

  • З
    Зочин

    Тийм л болжээ.

  • И
    Иргэн

    Тойруулаад л хятадуудаар сумыг чинь ухуулах гээд байгаа юм биш үү.өөр яав л гэж дээ.бас л хятадад л өгөх гэж бгаа шүү

  • З
    Зочин

    Дундуур нэвт зам тавиал болоошдээ

  • З
    Зочин

    Аймгийн засаг дарга С.Мөнхчулууны зөв. Нээрээ сумын төвийг тойроод юу үзэж харах вэ? Холын зорчигчид сумын төвийн дундуур дайраад өнгөрдөг биз дээ? Дэлгүүр, гуанз, зочид буудал, банкны салбар, бүгд сумын төвд байрладаг. Төсвийг дэндүү үрэлгэн зарцуулах юм аа. Хөдөөнөөс сонсогдсон гишүүд нэр төр хөөцөлдөхөө болимоор байна.