ТАНИЛЦ: Өнөөдрөөс нөөцийн махыг 13-15 мянган төгрөгөөр худалдаалах 6 байршил

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
120
legacy:2026/05/IMG_1944.jpeg

Нийслэлийн төвийн 6 дүүргийн 6 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс буюу 2026 оны 05 дугаар сарын 19-нөөс эхлэн зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, 05 дугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд, 05 дугаар сарын 20-ноос эхлэн 10:00-18:00 цагийн хооронд тус тус худалдаална.

Байршил:
• Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
• Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
• Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
• Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
• Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
• Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаална.

Мөн ирэх лхагва гарагаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ гуанз пабуд хоолныхооо үнэиииг буулгагүй байнадааа хангалтай нэмсэн үнээрээ зарсаар

  • У
    Уих

    Мах нөөцөлсөн хүмүүс нь өөрсдөө иддэг болов уу арайл онцгүй бнлээ өнгөрсөн намрын мах захуудаар байж л байна яагаад ийм ялгаатай хадгалагддаг юм болдоо

  • З
    Зочин

    Гадаадад хамгийн чанартай сайн чанарын махнууд 9000 орчмоор гаргаж байж нөөцийн муу махаа ямар үнэтэй зардаг юм бэ. Бөөн яс.

  • З
    Зочин

    муухай мах яс арьс

  • Ш
    Шулам

    Зайлцым бэ юун 14 15к вэ, 9000тай л блгаачэээ

  • З
    Зочин

    Өнөөдөр энэ мах зарах газруудад хүмүүс шаваад нилээн хөлтэй л юм болох байх даа?

  • Х
    ХЯНАЛТ

    Хяналт ЧУХАЛ ШҮҮ ДЭЭ...МАНАЙХАН ОДОО ЯАЖ ИЙГЭЭД ЗАЛЖИН ЮМ ХИЙЧИХ ГЭЭД БАЙДАГ БОЛЧИХОЖ

  • З
    Зочин

    Ерөнхий сайд сайн ажиллаа баярлалаа

  • З
    Зочин

    Учрал хайсаар байгаад олчихсон байдаг шүү

  • З
    Зочин

    Чи авахгүй байж болно баян нямбаагийн троллоо

  • З
    Зочин

    Баярлалаа бид ядаж хоолны махтай болох нь

  • З
    Зочин

    Za margaash alaan. Baahan turanhai yas shaasss