Хотын дараагийн даргад Д.Пүрэвдагвын нэр яригдаж эхэллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:PurevdagvaSDY.png

Махны үнэ, нийлүүлэлт доголдоход хариуцлага алдаж, зохиомол үнийн өсөлт үүсэхэд нөлөөлсөн гэж үзэн Х.Нямбаатарыг Хотын даргаас чөлөөлөөд буй. Улмаар Хотын дараагийн дарга хэн байх вэ гэсэн асуудал олон нийт болон улс төрийн хүрээнд халуун сэдэв болоод байна. Албан бус байдлаар Ж.Энхбаяр, Я.Содбаатар зэрэг хүмүүс яригдаж эхэлсэн. Тэгвэл эдгээрээс гадна нэгэн сонирхолтой хүн яригдаж эхэлсэн нь МАН-ын залуу үеийн төлөөлөл Д.Пүрэвдагва аж.

Тэрбээр МАН-ын Нарийн бичгийн дарга, тус намын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. 1990-ээд оны төлөөлөл тэрбээр Хотын тогтвортой хөгжлийн чиглэлээр Австралид мастерийн зэрэг хамгаалсан аж.

Өнгөрсөн тохиолдлуудад ихэнхдээ УИХ-ын гишүүдээс Хотын даргыг сонгож байсан удаатай. Тэгвэл энэ удаад гаднаас нэр дэвшилт яригдаж буй нь УИХ дахь гишүүдийн кноп үнэд хүрч томилогдохгүй байх магадлалтай гэж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Хэрэв Д.Пүрэвдагва Хотын даргаар сонгогдсон тохиолдолд хамгийн залуу Хотын даргаар тэмдэглэгдэх юм.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    хэн ч байсан яаах вээ, ажил нь л үргэлжлээсэй билээ, энэ бас юу вээ (зохиомол үнийн өсөлт) гэх шиг: нөгөө айхтар зах зээлийн чөлөөт ёс, малчин заяа дуу хүртэл байдаг даа

  • З
    Зочин

    ene nii orond nyambaatar n deer bj dee

  • З
    Зочин

    За жинкэн цүнхчид

  • З
    Зочин

    Алиа бацаан хүрэлсүхын буянд гэрлийн хурдаар яваа гөлөг хуучин хадам аав нь буугаад хэн ч биш болохоор амьдрах чадваргүй хөөрхий

  • З
    зочин

    За зайлаа. Муу цүнх баригч бацаан

  • З
    Зочин

    Хүрэлсүхийн хүргэн гээ биз дээ. Ичдэгүй амьтад

  • З
    Зочин

    xaxa