Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах хурлын товоо гаргана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:MAN232.jpg

Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан түүний оронд ажиллах хүний нэрс болон үйл явц хэрхэн үргэлжлэх асуудал яригдаж эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр МАН-ын Нарийн бичгийн дарга, тус намын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Д.Пүрэвдагвыг дэвшүүлэх магадлалтай байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, МАН-ын хорооны хурлаа товлох талаар өчигдөр Хотын дарга асан Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд дэмжигдсэн тохиолдолд МАН-ын Удирдах зөвлөлд нэрийг нь оруулж зөвшилцөх юм.