Ү.Амарбатыг Хотын дарга Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөхөөр томилжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2026/06/3.jpg
legacy:duujin teever/3.jpg

Шинээр томилогдон ажилдаа ороод буй Хотын дарга Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөхөөр Ү.Амарбат томилогджээ. Харин одоогоор орлогч нартай холбоотой томилгоо хараахан хийгдээгүй байна. Ү.Амарбатын хувьд сүүлд УИХ-ын тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаад өнгөрөгч аравдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Үүний дараагаар тэрбээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэдгээ мэдэгдэж байсан юм.