SOCIAL POP: С.Баяр О.Батнайрамдал нарын гишүүдийг “эх оронч царайлсан улс“ гэж “тодорхойлов“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:Bayar S/Yariltslaga/3.jpg

Өчигдөр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тэргүүтэй гишүүд Засгийн газраас өргөн бариад буй Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж мэдээлэл хийсэн. Ингэхдээ "Зэсийн үнэ өсөж байхад төр нь авах АМНАТ-өө гурав дахин бууруулна гэж байгаа нь аль талд үйлчилж байгаа лобби вэ. Оюу толгойн хэлэлцээрийг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр маш их хуулийн хулгай ярьсан мөртлөө үүнийг зөвшөөрч байгаа юм уу. Г.Дамдинням сайд Онтрэгийн хэлцэл эхлэхээс өмнө зэсийн АМНАТ-өө өөрөө санаачилж бууруулж байгааг аль талд үйлчилж байна гэж ойлгох юм бэ" гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл эл байр суурьтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр "Хандлага талаас нь ярьвал "эх оронч" царайлсан ийм улсаас би айдаг. 17 жилийн өмнө яг ийм царайлсан улс УИХ-ын 57-р тогтоол (34%- тай, тэрнийгээ 50% дээш болгох заавартай) батлуулж, ГХО-г ГАЗ (Гадаадаас Авах Зээл) болгож билээ. Тэр ГАЗ-нд бид одоо хэр хордсоор л. Гэтэл зээл авах болсон шалтгааны тухай энэ улс огт ярихгүй. Зээлийн хүү өндөр байна гээд л хашгичаад, "эх орноо хайрлаад л" явна..." гэв.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хийсэн гай уршиг чинь шүү. Юундаа уурлаж зэвүүцээд байгаа юм Залуус завхруулсан заваан хар үйлүүдийг чинь засах дуусашгүй бөөн ажил өрнүүлж байна Эерэг төвшин байсан бол Монгол улс ийм болохгүй байсан даа

  • З
    Зочин

    Энэ үед АМНАТ-ыг 3 хувь болгох нь зөв юм уу.

  • З
    Зочин

    Муу баярын бөгс долоогч

  • З
    Зочин

    Өөрөө ёстой далд ор өвөө нас чинь гүйцэхгүй дахин дахин гай болохгүй бай

  • З
    Зочин

    МУУ НОВШ ҮХЭЖ ДАЛД ОРНОО ҮХЭЖ ХЭВТЭЭ САНЖЫН ШЭЭСЭЭ