Н.Учрал: Бизнесийн эрх чөлөө бол компаниудын эрх ашиг биш. Ажлын шинэ байрууд, шинэ санаа, шинэ хөрөнгө оруулалтууд
20

Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барилаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал "Бизнесийн эрх чөлөө бол компаниудын эрх ашиг биш. Ажлын шинэ байрууд, шинэ санаа, шинэ хөрөнгө оруулалтууд юм. Аль ч салбарт ямар ч төрлийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг өөрийн хүсэл сонирхлоор илэрхийлэх боломжийг иргэд, ААН-үүддээ олгож байна. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Суутган татварыг 5 хувь болгон бууруулахаар хуульд тусгасан" гэлээ.



