ҮХЦ: “Мандатын тооноос ДУТУУ санал өгсөн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно“ гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
00
legacy:Songuuli 2021/286198744_815322629777378_1845039141009030074_n.jpg

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасан байдаг. Гэвч үүний “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг товложээ.

Тодруулбал, энэ сарын 29-ний 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлосон байна.