Бүрэн эрх нь дууссан ҮХЦ-ийн дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:tsets/0527.png

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг 84 хувийн саналаар ҮХЦ-ийн гишүүнээр томилсон. Тэгвэл бүрэн эрхийн хугацаа нь дуусаад нэг жилийн хугацаа өнгөрөөд байсан ҮХЦ-ийн дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Тэрбээр УИХ-аас санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны 58 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Харин 2024 оны 5 дугаар сарын 31-нд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний олонхын саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдож байв.