Х.Нямбаатар: Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 9 сек
120
legacy:nyambaatar hotiin darga/nyambaa shine.png

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулагдаж, сонсголын үр дүнд Ерөнхий сайдад асуулга тавьж, АТГ-т албан бичиг хүргүүлэхээр болсон.

Тэгвэл хотын дарга асан Х.Нямбаатар байр сууриа илэрхийлж "Төсөв түшиж улс, хот нийслэл хөгжихгүй. Санхүүгийн олон арга хэрэгслийг ашиглаж, хөрөнгө оруулалт татаж төслүүдээ хэрэгжүүлнэ. Ингэж байж бид тулгамдаж буй асуудлуудаас ангижирч ард түмний нуруу тэнийнэ.

Надад Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа 40 гаруй ажлын хэсгийг ахалж ачаа үүрч явсан үе бий. "Нохойд барьдаг мод" гэх нэр ч зүүж явсан. Ардчилсан сонгуулиар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн байгуулсан ялалтыг минь мэс засал хийж булааж авсан энэ хэдэн долдойнуудад намайг мэрэхээс өөр шид даан ч алга даа, харамсалтай. Би нийслэлийг 2.6 их наядын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй хүлээлгэж өгөөд явсан. Өнөөдөр улсын төсөв хэдэн их наядаар тасарч бгааг та нар гаргаж ирээч. Чадахгүй л дээ та нар.

Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно.

"Шангри-Ла"-ийн подвол дахь Vault гэх садар самууны үүр болсон баарны эзэн, Ухаа худагийг 2 сая ам.доллароор хулгайлж авсан авлигач хахуульчин Д.Энхтүвшин, хадгаламж зээлийн хоршоо дампууруулж иргэдийн хөрөнгөөр гараа угаасан Баян Бажаа гуай, хүүхдийн тоглоомын талбай ч барьж үзээгүй улаан балчин хүүхэлдэй, Тавантолгойгоос ТЭЗҮ-ээр мөнгө хүүлдэг хулгайч нар улс орныг хөгжүүлэхгүй нь тодорхой юм байна. Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сүхэ

    Нямбаатар бол улаан коммунист бас урвагч

  • З
    Зочин

    Даваадалайгаа шоронд хаяад зугтсан даа Нямбаатар. Ганцхан үхэл намайг энэ албан тушаалаас зайлуулна гээд байсан чинь сар ч бололгүй гадагш зугтаадаг гэнээ. Их л зоригтой хүн шиг аашлаад байсан чинь хулчгар гөлчгий байж дээ.

  • Х
    Ха ха ха

    Хаанаас морио эмээллээд ирэх гэж байгаа юм бол даа. Айн?

  • З
    Зочин

    Дуудсан цагт нь зугтаана гэж сонсогдоод бна

  • И
    И

    Хөдөөний орк гэдгээ баталж бхшив ! Ичихгшй хотын зан гаргаад бсан !

  • З
    Зочин

    Chamd mori baittugai iljig ch oldohgui yagaad gevel manaid ter usan teneg chini bhgui ardin ugiig sanaarai naymbo aha

  • З
    Зочин

    Nayamba Chi eh ornooso urvsan bizde end neg post oruulaach haltar golog

  • З
    Зочин

    Хэ намаараа татуулж хуурай мултарч чадсан хүн том байлгүй яах вэ уг нь морь биш илжиг луусаа унаад гэсэн бол бодит үнэн байх дууриамар хэлж байгаа бололтой нөгөө гутлаа тослоод зангиа энэ тэр гэдэг шиг

  • J
    J Enhtuya

    H Nymbaatar darga goe heljee gadnii gar hөl bologsodiig Nymbaatat darga sain ajillasaan tsaashiih ni ajild Amijilt hvsie ee Iim ajilsag hvn Erөnhiilөgch bolbol mөn saihnaa Hen bee gedgiig ni ch ard tvmen harlaa harluulah gd barahgvi bha deerhi 3 n hvn

  • З
    Зочин

    mcs iin hulgainuudiig uneniin helj

  • З
    Зочин

    Эм си эс ийн хулгайчууд байна шдээ үхэж далд ороосой дандаа ард иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалтыг гацаана хогийн савнууд

  • З
    Зочин

    Яг хэрэгтэй үед зугтааж алга болчоод энэ ер нь эрэнцэг байх