ҮАБЗ Оюу толгойн асуудлаар 14.00 цагаас хуралдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Undesnii Ayulgui Baidliin Zuvlul/3bb0170fdde6408086a337ffc2efc92f.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 14:00 цагт хуралдахаар болсон. Энэ удаагийн хурлаар Оюу толгойтой холбоотой цаг үеийн асуудлыг авч хэлэлцэж, зөвлөмж гаргахаар төлөвлөсөн байна.

ҮАБЗ-д Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар багтдаг билээ. Сануулахад, Оюу толгойн зээлийн хүү, татварын асуудалтай холбогдуулан "Эрс шинэчлэл" хөдөлгөөнөөс баяжмалын замыг хааж эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм.