Сайдтайгаа тохиролцож чадаагүй эрчим хүчний салбарынхан маргааш 08.00 цагаас улс орон даяар АЖИЛ ХАЯНА

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:tsahilgaan/togg.png

Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлээ салбарын сайд болон Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлээд буй.

Тэд "Ажил хаялт эхлэхээс өмнө 30 хувийн нэмэгдлийг хоёр хуваах гэх мэт саналыг хүлээн авах боломжтой. Үгүй бол хаялт зарлана" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Найдалаа ҮЭ-ийн төлөөлөлтэй уулзаж, "Цалинг 10 хувиар нэмэгдүүлэх боломжтой, гэхдээ бүх ажилтанд жигд 10 хувиар нэмэх боломжгүй буюу захиргаа, удирдлагуудын цалинг нэмэгдүүлэхгүй” гэсэн саналыг илэрхийлжээ. Энэ саналыг ҮЭ-ээс хүлээн авах боломжгүй гэж үзээд, энэ сарын 30-ны 08.00 цагаас ажил хаялт зарлах шийдвэр хэвээр байгаагаа мэдэгдсэн юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Ганаа

    Зөвөө зөв ажил хаялтыг дэмжиж байгаа

  • С
    Санал

    Цалин нэмэхээр юмны үнэ өсөөд ахмад настанд машхэцүү байна. Монголд ажил хаяж цалин нэмүүлдэг тогтолцоо буй болох нээ.

  • З
    Зочин

    ТӨК нэртэй юу ч чадахгүй, мэдэхгүй захирлуудынх нь цалинг болиулахад л болно ш дээ, үргүй зардлуудаа бүгдийн шилжүүлж аваач юун тог таслах вэ?

  • З
    Зочин

    Ямар ч үр ашиггүй хэдэн их наядын дарга нарын танил талаа дэмжсэн шахааны худалдан авалтуудаа хасчихвал цалин нэмж болохоор санагдаад байдаг юм! Ер нь бүх салбарт л эрх мэдэлд хулгайгаар хүрсэн нам дагасан нөхдүүдийн ойр дотны нөхдүүдийн шахааны худалдан авалт хэрээс хэтэрсэн!

  • З
    Зочин

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus