ҮАБЗ-ийн хурал түр завсарлаж, маргааш үргэлжлэхээр боллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/06/732392171_2276179253126183_512036903083779109_n.jfif

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал тов ёсоор өнөөдөр 14:00 цагт эхэлсэн. Тус хурлаар Оюу толгойтой холбоотой цаг үеийн асуудлыг авч хэлэлцэж, зөвлөмж гаргахаар төлөвлөсөн юм. Тэгвэл дөнгөж сая хурал завсарлалаа. Ингэхдээ маргааш үргэлжлүүлэн хуралдахаар болжээ.

ҮАБЗ-д Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар багтдаг билээ. Сануулахад, Оюу толгойн зээлийн хүү, татварын асуудалтай холбогдуулан "Эрс шинэчлэл" хөдөлгөөнөөс баяжмалын замыг хааж эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм.