ЕРӨНХИЙ САЙД: ОТ-н зээлийн хүүг бууруулж, өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 31 сек
150
legacy:2026/06/bfgl.jpg

Оюу толгой зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн үр дүнгийн талаар Ерөнхий сайд Н.Учрал болон бусад сайд нар мэдээлэл өглөө. Тэрбээр "Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа.

1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан сайн мэдээ дуулгаж байсан бол эхний 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитой бууруулж чадлаа.

Зээлийн хүүг бууруулснаар Оюутолгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

2-рт, Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг 3 жил тутамд эргэж харж хэлэлцдэг болгож чадлаа.

3-рт, Монголчууд бидний олон жилийн турш ярьсан Оюутолгой төслөөс хүртэх ногдол ашгаа энэ оноос авч эхлэх зарчмын тохиролцоонд хүрч чадсанаа дуулгая.

Хэлэлцээрүүдийн үр дүн Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа ч Хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэлтэй байгаа.

Бид Ардчилсан, эрх чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж, хамтран ажиллах болно. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа нотлон харуулж үр дүнд хүрч чадсан РИО ТИНТО компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.

Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өгч байна.

Оюутолгой төслийг тойрсон асуудлуудад цэг тавих хэлэлцээрүүдийг амжилттай удирдан зохион байгуулж, даруухнаар эх орныхоо төлөө хичээн зүтгэсэн мэдлэг боловсролтой багийн хамт олон, сайд нар, төрийн албан хаагчдаараа бахархаж, талархаж байгаагаа илэрхийлье. Тус төслийг амжилттай, Монголын ард түмэнд илүү өр өгөөжтэй байлгахын төлөө санаа тавьж ажиллаж ирсэн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн албан хаагчид, УИХ- н гишүүддээ талархал илэрхийлье. Энэ бол Монголчууд бид эвлэлдэн нэгдэж улс орныхоо эрх ашгийн төлөө шударгаар нэгдэн зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддагийн нэгэн жишээ болон үлдэх болно гэдэгт итгэж байна.

Манай Засгийн газар дуусдаггүй олон яриаг дуусгаж, та бүгддээ олон сайн мэдээ дуулгахын төлөө хичээн ажилласаар байна.

Үндэстний эрх ашгаа хамгаалан, улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн бүх монгол хүнд талархлаа илэрхийлье.

Эрх чөлөөний нар хүн бүрийг ивээх болтугай.

Монголын хувь заяа монгол хүний гарт бий. Монголын заяа их ээ" гэв.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    OT holsnii toloologch Batnairamdal, Solongoo nar sanaa bieleegyid bayartai bn. Mendsaihan saidad bayar hyrgie

  • З
    Зочин

    Наад мөнгөө хэн нэг хүйтэн сэтгэлтэй идэх бий ,идэж уудаг байдлыг арилгаж хяналт хариуцлагаа сайжруулахыг хүсье.Ёр нь сайд,дарга нарын цалинг төрийн албан хаагчдын авдаг жишигт тогтоож,улсын их хурлын гишүүд цалин авдаггүй жишиг тогтвол хэн,хүнгүй дарга болох гэж хошуурч гүйдэгээ болих болов уу? Цалингүй ч амьдарч чадах боломжтой багтаж ядсан хөрөнгө хуримтлуулж чадсан улс.

  • З
    Зочин

    Сайн ажилласан байна баяр хүргэе,энэ хэдэн муулаад байгаа нохдууд чинь жонхуу-данхын бүлэглэл биздээ.Учрал сайдын баг ЗГ-т баяр хүргэе,иргэдийнхээ төлөө сайн ажилласан байна.данх шиг 20сая $ хувьдаа аваад чимээгүй болчихоогүй бна шүү дээ

  • З
    Зочин

    Хэ хэ элэнцгийн түүхэн амжилт хогийн хөгийн цаашаа санаатай монголжсон сүгнүүдийн үгээр баялгаа үнэгүй шахуу өгчхөөд дээр нь давхар өрөнд яавч эрүүл төр байгаагүй

  • З
    Зочин

    Анх бас л үзэглэж байхдаа түүхэн энэ тэр гэж хошгоруулж байсан даа худлаа байсан одоо бас түүхэн гэж давтаж хэлхийг бодоход худлаа хошгоруулалт байх магад дараа нь ямар бузар нь ил болох бол

  • З
    Зочин

    Тэнэг

  • З
    Зочин

    Нэгэнт хийсэн гэрээг засахад хүндрэлтэй л байгаашдээ. Засах гээд чармайж байгаа хүмүүсийг буруутгаад байгаа нь сонин.

  • З
    Зочин

    Энэ хүмүүс ямар тэр олиггүй гэрээг хийгээ юу. Балай новшнуудын хийсэн баларсан гэрээг засаж сайжруулж байгаа одоогийн Е.Сайд бусад хүмүүсийг юунд нь чичлээв.

  • J
    Jaagìi

    Батнайрамдал сайн б.н амжилт

  • З
    Зочин

    Өөрийнхөө баялагт өр зээл төлөөд байхдаа яахав дээ тэнэг гэрээ хийчихээд одоо өрнөөсөө саллаа хэмнэлээ гээд баярлаад байх юм даа. Гэрээг цуцалж болдог шүү

  • З
    Зочин

    Онтрэг өөр хөрөнгө оруулагчид маш сайн гэрээ хийгээд өг. Рио Тинто сургамж болохоор сайн гэрээ хий.

  • З
    Зочин

    Сагсуурах хэрэггүй. Олигтойхон ажил хийцгээ.

  • З
    Зангараг

    2,5 хан тэрбум долларын хэмнэлт үзээд дэвхцээд байх юм ямар жоохон хүмүүс вэ? Монголын төр засаг, монголын ерөнхийлөгч гээд байгаа нэг нөхөр, монголын Засгийн газар үнэхээр өрөвдөлтэй юм. Оюутолгой бол дэлхийд данстай том орд, асар их баялаг шүү дээ юун 2 тэрбум бэ?, хэдэн зуун тэрбум доллараар тоологдох баялагийг их наядаар тоологдох долларын хэмжээнд хүргэх байсан. Яг үнэндээ одоогийн энэ хүмүүсийн тархины багтаамж, сэтгэн бодох авхаалж чадвар хүрэхгүй л дээ монголчууд азгүй юм даа гэхээс өөр үг алга.

  • З
    Зочин

    ЗЭЭЛИЙН ХҮҮГ 64% ХУВЬЦААНД НООГДОХ АШИГААС ТӨЛҮҮЛЭХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭЭЭЭЭЭ

  • З
    Зочин

    Битгий дутуу алсан могой шиг юм хийгээд бай.Ноогдол ашиг хүртэх талаар дорвитой алхам яагаад хийхийг хүсэхгүй байна. Учралын огцруулах цаг боллоо