Эрчим хүчний ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон тул ажил хаялтаа цуцаллаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
80
legacy:2026/07/hayalt.jpg

Эрчим хүчний ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон тул ажил хаялтаа цуцаллаа. Тодруулбал, тус салбарынхан энэ сарын 30-наас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдэж, цалинг 30 хувиар нэмэх шаардлагыг тавьсан. Харин эл шаардлагад Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Одоогоор 30 болон түүнээс дээш хувиар цалинг нэмэгдүүлэх боломжгүй. Эхний ээлжид 10 хувиар нэмэгдүүлнэ" гэсэн юм. Үүний дараагаар хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн тул ажил хаялтыг долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэгвэл Эрчим хүчний яам нь Үйлдвэрчний эвлэлийн талаас тавьсан цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг хүлээн авснаар ажил хаялтыг ийнхүү албан ёсоор зогсоохоор болжээ.

tenx-hd
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Яасан гэж ажилаа хийж чадахгүй байж авч идхийн өлөн суусан арчаагүй амьтад

  • З
    Зочин

    Тийм өндөр цалинтай байж дахиад нэмүүлчихэж бгаа юмуу . Одоо наадуул тайгаа хатуу гэрээ хийх хэрэгтэй . Энэ цалинг хүлээн зөвшөөрсөн нь ажиллах хэрэгтэй . Хүлээн зөвшөөрөөгүй нь ажлаасаа гарах хэрэгтэй гээд нэг Төр шиг гэрээ байгуулаадахаачээ Монголын хөвөн шиг арчаагүй зөөлөн Төрөө .

  • З
    Зочин

    Шуналууд

  • З
    Зочин

    Одо бусад салбарууд барьцаад цалингаа нэмүүлий дээ.

  • Б
    Буд

    3 сая төгрөгийн цалин бага л байж дээ

  • З
    Зочин

    Иргэдийн цахилгаан, дулааны үнийг 30% бууруул. Ард түмэн мах, гэрэл тогны төлбөрөө төлж дийлэхгүй байна.

  • З
    Зочин

    Өөрсдөө та нар шиг их цалинтаи хүмүүс бдаггүи гэсииншдэ

  • И
    И

    За бусад салбарууд ажлаа хаяцгаа ! Засагт мөнгө байгаа л юм байна. Бүгдээрээ цалингаа нэмүүлье !!!