“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавина

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:PLAYTIME 2024/play.png

Налайх дүүрэгт энэ сарын 2-4-нд “Playtime” хөгжмийн фестиваль болохтой холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын холбогдох албаныхан мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг хангаж ажиллах талаар зөвлөлдөв.

“Улаанбаатар-Өндөрхаан” чиглэлийн автозамын засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Налайх дүүрэгт зам засварын ажил өрнөж буй. Тиймээс “Playtime” хөгжмийн фестивалийг зорин ирэгсдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 24 цагийн хяналт тавих юм. Мөн зохион байгуулагч байгууллагад иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтэд тулгуурлан Цагдаагийн ерөнхий газраас аюулгүй байдлыг хангах, харуул, хамгаалалт, зохион байгуулалтыг өндөр түвшинд байлгахад анхаарахыг зөвлөж, мэдэгдэл хүргүүлжээ.

“Playtime” хөгжмийн фестиваль нь гурван өдрийн турш болох учраас иргэд хол замд шөнө оройн цагаар аль болох зорчихгүй байх, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас тус тус анхаарууллаа.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зам засварын ажлаа хавар эрт хийж бай! Зуны аялал, жуулчид тэрэлж явах гэхээр зам хаагаад битүү түгжрээ байсан

  • З
    Зочин

    Архидалт янханууд цугласан газар хөгжим сонсдог хүн байдымуу согтуу галзуучууд

  • З
    Зочин

    Нуль архидалт хар тамхидалт болдог юм бна лээ дээ.Олон удаа хүн зөөж байлаа

  • З
    Зочин

    Мах төмс гурил Хоол ундаааж олигтой олж чадахгүй лалрууд бас шоу цэнгэээн архидалтад бас нугасгүй