АН-ын бүлэг “Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилох“ асуудлаар авсан завсарлагаа сунгах гэсэн ч УИХ-ын дарга татгалзав

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:jargalan ardchilsan nam/gishuun.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилох асуудлыг хэлэлцэв. Нууц санал хураалт явуулахад, 84.6 хувь нь дэмжсэнээр түүнийг томилов. Харин энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээрх асуудлаар авсан завсарлагаа сунгах гэсэн боловч УИХ-ын дарга С.Бямбацогт "Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж хуулийн дагуу явагдаж буй тул завсарлагыг сунгах боломжгүй" гэж үзэн, хэлэлцэх асуудлыг үргэлжлүүлж, санал хураалтыг явуулсан юм.