Н.Учрал: ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү“ гэж дарамтлаад байдаг

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:UchralEC/006.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Н.Учрал гишүүдийн асуултад хариулж буй.

Тэрбээр "ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр "Засгийг чинь огцруулна шүү" гэж дарамтлаад байдаг. Яг үнэндээ би зовлон ихтэй. ТӨК-иудын захирлын цалинг 53 хувиар бууруулна гэдгээ хатуу, хариуцлагатайгаар хэлье. Шинэ шатлал руу оруулна.

Шийдэл ярихаар өөдөөс "Та нарыг огцруулна" гээд байхаар бидэнд яриа хэлцэл байхгүй. Би ерөөсөө сонгуульд зориулж ажиллаагүй, түүх бүтээе л гэж ажиллаж байна" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэн дарамтлаад байдгийн. Өөрт чинь бүх эрх байгаа ш дээ.

  • З
    Зочин

    Өөрийн чинь томилгоо утгаа алдсан болохоор өөрөө шантаажинд орж байгаагаа ойлгодоггүй юм уу.

  • Б
    Буриад зон

    АН үнэхээр бүтэхгүй нам юм 2р хоолондоо орох гэж амь тэмцэн боож үхэхэд бор шидмэс гэгчээр засгаар тоглож 3 даа огцруулаад л яаж сонгуульд ялна даа иргэд өөр болсон шүү

  • З
    Зочин

    Өөрөө Нямбаатарыг огцруулсан гайтай , олон иргэд дургүй болсон, дараагийн сонгуулийн саналуудаа ч алдсан, өндөр амжилтаа ч үгүй хийсэн дээ