Наадмын шагийн тасалбар авах гэж байгаад 2.2 сая төгрөгөө залилуулжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
140
legacy:2026/07/bilet.png

Цагдаагийн байгууллагад “Наадмын тасалбар авна гээд залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 01-ний өдөр бүртгэгдсэн байна.

Тодруулбал иргэн А нь цахим орчинд нийтлэгдсэн “Наадмын тасалбар зарна” гэх зар мэдээллийн дагуу холбогдож 6 ширхэг тасалбар авахаар 2 сая 200 мянган төгрөг шилжүүлэн залилуулжээ.

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан залилагчид иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байна. Иймд иргэд та бүхэн баталгаагүй цахим хаяг, хувь хүнтэй холбогдож тасалбар авахгүй байх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх, найдвартай эсэхийг сайтар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хэрэв сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон бол нотлох баримтаа хадгалж, цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ийм байдал үүсгэж дамын бизнэс болгож байгааг сайн шалгаач төр зохион байгуулалттай хийдэг жил болгон ийм байдаг хариуцагч нарыг шүүхэд өг тэндээс төлбөрөө олж ав 5 минутад бүх тасалбараа зарж дуусгадаг газар овоо босгоогүй бол шувуу хаанаас суух вэ

  • З
    Зочин

    Гохно

  • З
    Зочин

    Хүнийг хохиор нь дуудаад яахав гэхдээ хэн тэрийг шагийн билет авах гэж оролд гэсэн юм.Шагийг битгий өөгшүүл гээд нийтэд нь уриалаад байхад .

  • Т
    Түмбааш

    Хохь чинь хэн чамайг шагийн тасалбар ав гэсэн юм тэр бөхийг заавал тэнд сууж үзэх ёстой юу гэртээ үзвэл болоо шдээ одоо яая гэхэв хохь нь болохоос

  • З
    Зочин

    Хялбар дээр нь тэнэгтээ сайн хулхидуулж хохь нь дээ

  • З
    Зочин

    Тэнэг хүүр вэ тасалбраа авч байж мөнгөө өгнө биз дээ

  • З
    Зочин

    Ooroo oichsn hvvhd hohinee

  • З
    Зочин

    Жилийн жилд л ингэх юм. Даварчихсан шуналуудтай нөхдүүдийг баривчлаад арга хэмжээ авах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Болж шуналуудыг хохин

  • D
    DGG

    Жирийн иргэн авахгүй ш дэ. Төрөөс гуссан мөнгөөрөө л авах гэсэн байж таарна. Үүнийг хохь чинь гэдэг юм.

  • З
    Зочин

    Яг ийм залиланд яагаад арга хэмжээ авахгүй байгааг гайхаад байх юм. Шилжүүлсэн данс нь байж байхад тэр дансны дагуу шалгахад л гараад ирнэш дээ. Банк энэ тал дээр залилагчдын хамсаатан болчихоод байгаа юм .

  • З
    Зочин

    Тэнэг юм бээ. Шууд бариа зөрөө хийх ёстой шүү дээ.

  • З
    Зочин

    Азгүй хайран мөнгө

  • З
    Зочин

    Буруу юм буруу байдаг даа хохь нь гэх дээ