350 мянган төгрөгийн урамшуулал авах гэж хуурамч линкээр орон, 3.8 сая төгрөгөө залилуулжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:TSEG/romans zalilan/803.png

“Хаан банк 35 жил - 350.000 төгрөгийн урамшуулал олгож байна” гэх линкт хандахад миний банкны данснаас 3.820.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 4-нд бүртгэгджээ.

Тодруулбал, иргэн “А” нь цахим орчинд байршсан “Хаан банк 35 жил - 350.000 төгрөгийн урамшуулал олгож байна” гэх зар мэдээллийн хуурамч линк дээр дарж, өөрийн гар утсанд ирсэн кодыг бусдад дамжуулан нийт хоёр удаагийн гүйлгээгээр 3.820.000 төгрөгөө залилуулсан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн цахим залиланд өртөхөөс сэргийлж сошиал платформ буюу фэйсбүүк, инстаграм болон телеграмд байрлаж буй баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байх, банкны нууц үг, картын дугаар, CVV кодоо бусдад өгөхгүй байх, энэ төрлийн зар мэдээлэлд хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    А ах сайн сэтгэлээр хандаж нөгөөдүүл нь харин муухай юм хийжээ

  • З
    Зочин

    Иргэн А нь хүний юм, үнэгүй юманд нугасгүй шуналтай учир өөрийн ₮ алдсан байна. А та суусан газраасаа битгий шороо атгаж яваарай.

  • М
    М.Амар настан

    Шалихгүй юмнаас ямааны гарз...гэдэг энэ дээ.Шунал хүнийг байнга эвгүйдүүлнэ шүү.

  • З
    Зочин

    шунал ихдэхээр ингэнэ ш дээ!! Болж !!