“ЗГ-аас “Хөрөнгө хураах хуулийг битгий хэлэлцүүлээч. Засаж сайжруулахгүй бол ЗГ өөрөө эвгүй байдалд орно“ гэсэн учраас хүлээлгэд байгаа
30

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн санаачлан өргөн барьсан "Хууль бус хөрөнгийг хураах" хуулийн төслийг яагаад хэлэлцүүлэхгүй байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хөрөнгө хураах хууль" нь хууль зүйн техникийн шаардлага хангахгүй байгаа тул ЗГ-аас "Битгий хэлэлцүүлээч. Засаж сайжруулахгүй бол ЗГ өөрөө эвгүй байдалд орно" гэсэн учраас хүлээлгэд байгаа" гэв.



