Д.Батлут сайд батлан хамгаалах, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, сахилга батыг дээд цэгт нь хүргэж өндөржүүлэхийг үүрэг болгов

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 31 сек
50
legacy:2026/07/20.jpg

Батлан хамгаалахын сайд Д.Батлут яамны харьяа газар, агентлаг болон Зэвсэгт хүчний нийт нэгтгэл, анги салбаруудын удирдлагууд, бие бүрэлдэхүүнтэй ээлжит цахим уулзалтыг зохион байгууллаа.

Өнгөрсөн цахим уулзалтын үр дүнд Засгийн газрын хуралдаанаар алслагдсан бүсэд байрлах Зэвсэгт хүчний анги, салбарын алба хаагчдад нэмэгдэл олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн төдийгүй бүтээн байгуулалтын ажилд оролцож буй бие бүрэлдэхүүний нэг өдрийн нэмэлт хөлсийг хоногийн 120 мянган төгрөг хүртэл өсгөхөөр шийдвэрлэсэн юм. Мөн орон сууцны урьдчилгаанд зориулан 109 алба хаагчид нийт 2.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгож, 100 алба хаагчийг ипотекийн зээлд хамруулсан байна. Техник, материаллаг баазыг бэхжүүлэх хүрээнд сумыг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд салбарын хэрэгцээнд дрон, робот нохой, туулах чадвар сайтай автотехник зэрэг салбарт нэн шаардлагатай техник төхөөрөмжүүдийг нийлүүлээд байгаа талаар танилцуулсан юм.

legacy:batlut/21.jpg

Мөн үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын хэмжээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” цогц реформыг хэрэгжүүлж эхэлснийг онцлоод, сахилга батыг дээд цэгт нь хүргэж өндөржүүлэхийг үүрэг болгов.

Цахим хуралдааны төгсгөлд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний харьяа байгууллага болон нэгтгэл, ангиудын алба хаагчдын дунд нээлттэй асуулт хариулт өрнөж, бие бүрэлдэхүүнээс нийгмийн хамгаалал, орон сууц, цалин хөлсийг нэмэгдүүлэх, техник хэрэгсэл, материаллаг баазыг бэхжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахтай холбоотой давхардсан тоогоор нийт 165 санал хүсэлт, асуултыг ирүүллээ.

legacy:batlut/22.jpg

Тухайлбал, албан тушаал хавсран гүйцэтгэх болон энгийн ажилтан алба хаагчдын цалингийн нэмэгдэл, цэргийн мэргэжлийн зэргийн шалгалт, орон нутгийн алба хаагчдыг ипотекийн зээлд хамруулах, агаарын цэргийн зэвсэг техникийн шинэчлэл зэрэг тулгарч буй асуудлууд, салбарын шинэчлэлийн талаар сонирхсон асуултуудад Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба нар газар дээр нь шууд хариулт өгч, тухай бүрд нь холбогдох албан тушаалтнуудад шийдвэрлэх үүрэг чиглэл өгснөөр уулзалт өндөрлөлөө.

legacy:batlut/23.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/07/11

    Хуучирч хоцрогдсон тeхникүүддээ модeрнизаци хийж ухаалаг тeхнологитой болгож болмоор.Шинэ худалдаж авхад асар их хөрөнгө мөнгө шаардлагатай.

  • Х
    Хаха2026/07/09

    Энэ Батлут сайд чинь харин ч түргэн шуурхай ажилладаг, хөнгөн хүн байна лээ.

  • Г
    Гончиг2026/07/08

    Сахилага батыг дээд цэгт нь хүргэж , Өндөржүүлэхииг үүрэг болгов . гэж … Энэ юу гэсэн үг болж баинаа… Мөн элгииг нь авах юм аа.. Энэ ,,, Цаасан дарцаг,,, Батлут.!!!

  • А
    Ахмад даичин.2026/07/08

    Амьд явахад мөнч их юм үзэх юм даа! Хаана ямар улсын БХ- н саид өдөр болгон хиих ёстои ажилаа хэвлэлээр таилагнаад баинаа … Нэг хөөрүү цаасан дарцаг шиг нөхөр Хүрэлсүх авиачаад тавьчихсан … Олдохгүид мундахгүи гэгч болж баих шив дээ…

  • И
    Иргэн2026/07/08

    АН- нам хийсэн Батлут сайддаа баяр хүргэе! Бэлэн ам шалдан гуя АН!!