Борооны хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал, цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:purevdagva/uer.png

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Бөмбөгөр худалдааны төвийн орчимд үерийн хамгаалалтын далан байгууламж, зам талбайн борооны устай цэгүүдэд ажиллаж байна. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “ГУББГ өглөө зургаан цагаас эхлээд Бөмбөгөрийн далан хальж гарсан хэсэгт ажиллаж байна. Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг, гурван том оврын тоног төхөөрөмжтэй ажиллаж, 40 тонн элсийг шуудайлж, хаалт хийн хальж гарсан хэсгийг тогтоон барилаа. Одоо хоёр усны машин, ТҮК, ГУББГ-ын ажилчид үерийн дараах ариутгал, цэвэрлэгээг хийж байна. НОБГ-т 28 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд ус тогтсон байршлуудад нөхцөл байдал хэвийн болсон байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулан бүх байршилд шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрэн гарган ажиллана гэв. Мөн хуримтлагдсан усыг яаралтай соруулж ариутгал, цэвэрлэгээ хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эрхэм хотын даргаас асууя. СБД-н 45-р сургуулийн урд байдаг сандлуудын дамналдуулж төмөр тулгуурууд босгоод байх юм. Хэний зөвшөөрлөөр пу хийгээд байгааг мэдэж бна уу. Арай л сүүдрэвч хиймээргүй юм. Ноднин яг наадмын үеэр сандалуудын авч хэдэн павильон барьж иргэдийн эсэргүүцэлтэй тулж аргагүй буулгасан. Буулгахдаа хажууд нь байсан хөшөөний хүүхдийн нурууг цөмлөж эвдэлсэн одоо ч хэвээрээ шүү засуулмаар юмдаа.

  • Б
    бээвийсэн юм

    бээвийсэн юм, баян данжаадын хөвгүүн мэт, явж байгаа нь, анх хэн барилга зөвшөөрөл өгсөн, хэн нь юу юу амлаж байр зарлаа, энэ асуудлыг л хөөе ээ