“ОХУ-ын дэд станцад гэмтэл гарсны улмаас баруун аймгуудад 11 цаг эрчим хүч тасарсан“
20

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг сайд нар танилцууллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнгөрөгч өдрүүдэд баруун аймгуудад гарсан цахилгааны догдолдолтой холбоотойгоор мэдээлэл өглөө. Тэрбээр "ОХУ-ын дэд станцад гэмтэл гарсны улмаас баруун аймгуудад 11 цаг эрчим хүч тасарсан. ОХУ-ын Кызылээс шуурхай баг ирж гэмтлийг завсарласан" гэв.



