Б.Пүрэвдагва: Наадмын өмнө энэ замаа аюулгүй болго

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 16 сек
10
legacy:YvganZamiinEVDREL/11.png

Долоодугаар сарын 7-8-нд орсон борооны улмаас Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний гудамж буюу АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх зарим хэсэгт явган хүний зам эвдэрч гэмтсэн байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон УБЗАА-ны дарга Ч.Мэндбаяр нар ажиллалаа.

НХОГ-ын Барилга, захиалагчийн хяналтын хэлтсийн дарга С.Баасансүрэн “АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх явган замын доогуур Геодези, усны барилга байгууламжийн газар 6.1 км борооны ус зайлуулах шугам угсарч байгаа. Явган замын уулзвар хоорондын борооны ус зайлуулах шугамын холбоос, сэтэлгээний ажлыг наадмын өдрүүдээр хийх байсан. Гэвч борооны улмаас шугам сүлжээ усаар дүүрч, ус хөрсөнд нэвчин явган замын зарим хэсэгт суулт үүссэн” гэдгийг тайлбарлалаа.

legacy:YvganZamiinEVDREL/10.png

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Ганц шөнийн бороонд явган хүний зам эвдэрч, хавтангууд хөдөлгөөнд орсон байна. Дахиад дөрвөн хоногийн бороо орно. Захиалагчийн хяналт хийж байгаа Хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгч компанийг дуудаж авчраад өөрсдийнх нь хөрөнгөөр наадмын өмнө энэ замаа аюулгүй болго. Иргэд олноор зорчдог замыг яаравчлан хэвийн байдалд оруул. Нэг талд явган хүний зам, нөгөө талд авто зам, дулаан, ус зайлуулах шугамаа уялдаагүй хийгээд байж болохгүй. Геодези, усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллая. Өнөөдөр үерийн эрсдэлтэй бүсүүдээр явж байхад ус зайлуулах хоолой болон хамгаалалтын далантай хэсэгт газар олгосон нь асуудал үүсгэж байна. Нийт ус тогтсон байршлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг наадмаас өмнө хийж дуусга. Цаашид дахин дахин зам эвдэхгүй байхад анхаарцгаая” гэв.

legacy:YvganZamiinEVDREL/12.png
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    БАДАМ

    Нэг нь зам тавиад мөнгөө авчихна нөгөө нь тэр тавьсан замыг сэтлээд шугамаа угсраад мөнгөө авчихна аль аль нь ажил хийсэн үү хийсэн энэ бол монгол технологи шүү дээ дэлхийд хаана ч байхгүй технологи доо төрийн мөнгө төсвийн мөнгө уйлахгүй бүгдээрээ ажил хийгээд цалингаа авчихсан юм чинь яахав яахав