БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргийн хамтаар наадмын нээлтийн ёслолд хүндэт зочноор оролцоно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/07/02.png

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Айлчлал энэ сарын 09-11-ний хооронд үргэлжлэх юм.

Айлчлалын үеэр манай улсын үндэсний их баяр наадам давхцаж буй тул Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцох юм.