“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг өнөөдөр NTV телевизээр цацагдана

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 12 сек
110

Одоогоос 40 гаруй жилийн өмнө буюу 1980 онд үзэгчдийн хүртээл болсон "Говийн зэрэглээ" кино бол монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон алтан үеийн кинонуудын нэг билээ. Сумын төвийнхний жирийн амьдрал, хөдөө орон нутагт соёл, олон түмний ажил хэрхэн явагдаж байгаа тухай өгүүлэхдээ зарчимч, шударга, хөдөлмөрч чанар, хөдөөгийн хүмүүсийн сайхан сэтгэл, хүнлэг ёс суртахууны түвшин зэргийг сургуулийн захирал Хашхүү, холбоочин бүсгүй Номин, тракторчин Арслангийн дүрээр дамжуулан харуулсан эл киног дэлгэцнээ гарснаас хойш уран бүтээлчидтэй нь холбоотой үлгэр, домог мэт хачин жигтэй ам дамжсан яриа олны дунд байсаар ирсэн.

Магадгүй уншигч та ч говийн ганц айлын талаар ам дамжсан эл яриаг сонссон байх. Энэ нь тус киноны уран бүтээлчид говьд зураг авалттай явж байгаад ганц айлд ороход айлын эзэгтэй гал дээр цай чанаж, аягалан өгөхөд нь амсахад цэв хүйтэн байсан гэх. Тус айлаас гарч машинтайгаа хэсэг газрыг туулсны дараа эргээд харахад гэр алга болсон байсан ба уран бүтээлчид хотод ирээд их удалгүй нас барсан гэх цуу яриа юм.

Тэгвэл үнэхээр ийм үйл явдал болсон эсэх, кино зураг авалт хэрхэн явагдаж байсан хийгээд тухайн уран бүтээлийн эргэн тойронд хөвөрдөг олон асуултад хариулт өгөх нэвтрүүлэг наадмын өдрүүдээр цэнхэр дэлгэцээр танд хүрэх гэж байна. Тодруулбал, NTV телевизийн бэлтгэсэн “ХОЛЫН ЗЭРЭГЛЭЭН ДУНД” нэвтрүүлэг 7-р сарын 13-ны 20:10 цагт цацагдана. Түүнчлэн мөн өдрийн 21:20 цагт “Говийн зэрэглээ” УСК үзэгчдэд хүрэх юм.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    баримт нотолгоонд тулгуурлахгүй, худал цуурхалд итгэдэг хөдөө зангаасаа салах болоогүй л хүмүүс дээ манай Монголчууд :)

  • Т
    Туяа

    Зорьж үзлээ. Энэ сайхан нэвтрүүлэг болжээ, баярлалаа. Сайн жүжигчид тоглосон үзэх дуртай сайхан кино

  • Ц
    Ц

    Юмыг дэвэргэх гэж...киногоо гарах бүрт нь л үзээд бдагшүү

  • A
    Ard

    Dandaa hudlaa tsuurna, devergene!!! Hezee ch tiim yum boloogui gej bnaleee

  • 龙
    龙n.!5

    ;

  • З
    Зочин

    Худал цуу эртнээс тараасан . Цуугаа фейс.ээр дахин дахин тараах хэрэггүй

  • З
    Зочин

    Цагтаа гараагүй шүү. Солонгос кино л гараад байсан.

  • З
    Зочин

    Opoo busgai 90 eed oniig olon saihan hun davj chadaaguidee huurhii

  • Г
    ганаа

    худлаа гэж бичиж байгаа хүмүүс энэ хүмүүсээс ихийг мэддэг гэж бодохгүй л байна .

  • Д
    Дорж

    Худалаа 1993 оноос хойш нас барсан шүү

  • З
    Зочин

    Шал худлаа