Цээл сумын наадмын барилдааны үеэр бөхчүүд нэгнээ цохиж унагасан хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
140
legacy:df.png

Өчигдөр буюу энэ сарын 9-нд Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын барилдааны үеэр бөхчүүд нэгнээ цохиж унагасан асуудал үүссэн нь үзэгч олны шүүмжлэлийг дагуулаад буй.

Тэгвэл Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас тус хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Бичлэгт харагдаж буйгаар, нэгнийхээ толгой орчимд цохиж унагасны улмаас унасан бөх ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ бол санаатайгаар хүн зодож танхайрч төрийн наадмыг түмэн олон үзэгчтэй нь доромжилсон уваагүй үйлдэл Хуулийн байгуулаг арга хэмжээ авч бөхийн холбоо ёс зүйгүй үйлдэл дээр асуудал ярих хэрэгтэй

  • Б
    Билгээ. Чулуунцэцэг

    Ийм ёс суртахууны доройтолд орсон энэ хүнийг дахиж барилдуулахгүй байх хэрэгтэй . Наадмын нэр хүндийг гутаасан хатуу арга хэмжээ авах хэрэгтэй .

  • З
    Зочин

    Энэ арай хэтэрлээ. Бөхчүүд их л ёс жудагтай гээд байдаггүй билүү

  • З
    Зочин

    Жижиг Сүхбатыг Өсөхөө 2001 онд хальт өшиглөхөд ямар сүртэй юм боллоо. Гэтэл энэ бол 2гараараа шууд цохиж байгаа нь гэмт хэргийн шинжтэй юм биш үү.

  • З
    Зочин

    Тэр сумын засаг даргыг нь бас хамт байцаах хэрэгтэй, урьд өмнийн өш хонзон байгаа ч юм билүү.

  • З
    Зочин

    Бөхчүүд соёл, даруу занд суралц. 1990-ээд оны эхэн шиг хилээр ачаа бараа, спирт зөөж, контрабанд хийж, том бие, бяр тэнхээгээр бусдыг айлгаж явдаг үе өнгөрсөн.

  • З
    Зочин

    Сумын засаг дарга нь зодсон бөхийг өмөөрөөд Монголд хамаагүй бид тусдаа гээд байгаа шүү.

  • З
    Зочин

    Бөх нэртэй хүн зоддог хүмүүс болжээ. Сахилга хариуцлагыг чанга болгохгүй бол Түвшинбаяр шиг л болно доо.

  • И
    иргэдийн төлөөлөл

    Бөхийн холбоо гэж шуналтай авлигачид, Бөхийн дүрэм гэж хоцрогдсон бүдүүлэг юм байгаа..засуулууд гэж эрх мэдэлгүй мануухайнууд...естой нөгөө-хүнд үзүүлхэд ичмээр дамшиг гээч болсон...

  • З
    Зочин

    zerleg adguusnuud ajildaa garchee. ene ih utga uchirgui nair naadam ih um duulgandaa duulgana

  • З
    Зочин

    Голын бургас урттай богинотой Говь Алтайнхан сайнтай муутай гэж

  • Э
    Эгэл ард

    Зодох зодолдох бол ядаж наадмын талбайнхаа гадаа зодолдохгүй дээ.

  • З
    Зочин

    Хэтэрхий эрээ цээргүй бүдүүлэг үйлдэл байна.Нөгөөдөх нь хичнээн дургүйгий нь хүргэсэн байлаа ч зүлэг ногоон дэвжээ үзэгч түмнээ үл хүндэтгэсэн байна.Иим өөриин түрхэн зуурын уур хилэнгээ ёсзаншил дэг журмаасаа дээгүүр тавьж байгаа хүн цаашид бөх барилдах бүү хэл ниигэмд ч аюултай.

  • З
    Зочин

    Дахин 1 Түвшинбаяр гарч ирж бгаа юм бна