БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зарим зам, уулзварыг хэсэгчлэн хааж зохицуулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:teevriin tsagdaa/tsagdaa-1.png

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч эрхэм ноён И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хе Гён-ы хамт Монгол Улсад төрийн айлчлалаар ирсэн.

Айлчлалтай холбогдуулан төрийн тусгай хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зорилгоор өнөөдөр /2026.07.10/ Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын гудамж зэрэг зарим авто зам, уулзваруудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хэсэгчилсэн зохицуулалт хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зааварчилгааг тухай бүр биелүүлэн, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэн хөдөлгөөндөө соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    өндөр чанартай жинхэнэ эр хүн амын шилжилт хөдөлгөөнөөс нь нэг юань баяжуулалтын жинхэнэ тусгай зөвшөөрлөөр олгогдсон жинхэнэ тээвэрлэлтийн Мин эдгээр нь цагаан байна гэж хэлж болохоор энэ буруу нь гурван үе давхарга зузаан хилэн дулаан цамц эрэгтэй энгийн жинхэнэ арьс хамгаалалтын хамгаалах хамгаалалтын бүрхүүл хамгаалалтын бүрхүүл хамгаалалтын ханцуйны дүн утас олс сур нь чухал гэж үзэж байна гэж үзэж байна даа гэсэн гурван үндсэн гадуур байна даа хөөрхий