ЦЕГ: Уралдаанаас хасагдсан хоёр морийг замаас гаргах шаардлага тавих үед морьд булгиж, хоёр хүүхэд унасан гэмтсэн
20

"Хурдан морины унаач хүүхдийг тээврийн хэрэгслээр мөргөсөн" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад, энэ сарын 08-ны өдөр тус аймгийн цагдаагийн газрын алба хаагч албаны тээврийн хэрэгслээр уралдаанаас хасагдсан хоёр морийг уралдааны замаас гаргах шаардлага тавих үед морьд булгиж, унаач 15 настай, эрэгтэй Б, 11 настай, эрэгтэй Ч нар унаж гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.



