Ерөнхий сайд Н.Учрал Даян аварга Б.Орхонбаяр, Улсын арслан Б.Бат-Өлзий нарт хүндэтгэл үзүүллээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:2026/07/744593825_1344324867800506_5281320473302462570_n.jpg

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Өнөө жилийн наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр 10 даван түрүүлж Улсын даян аварга цол хүртсэн бол Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий ес даван үзүүрлэж Улсын арслан цол хүртсэн билээ.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал Даян аварга Б.Орхонбаяр, Улсын арслан Б.Бат-Өлзий нарт хүндэтгэл үзүүллээ

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Яг үнэн

  • Х
    Ха Ха

    Хүндэтгэл үзүүлнэ гэдэг нь хамт зураг авахуулахыг хэлж байгаа хэрэг үү. Их хүндэтгэл ээ, ха ха. ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛНЭ гэдэг ч арай өөр ойлголт байх шүү, сэтгүүлч гуай. Одоогийн энэ сэтгүүлч нэртэй мунхагуудын хэлж, ярьж, бичиж байгаа гэж ёстой утгаа алдлаа. Эх болсон монгол хэлийг минь ГУТАМШИГ болгож байна даа. Б.Ринчин гуайн сүнс тэдгээр сэтгүүлчинцэрүүдийн өмнөөс нь ИЧЭЭД, УЙЛЖ байгаа даа.

  • И
    Иргэн

    МАН -АН мафиууд улс төрийн ашиг хонжооны золиосонд бүү ашиглаарай гуйя!!! Бөхчүүд маань ч гэсэн мафиуудыг дагаж намираад байвал иргэдэд хүндрэлгүй болох нь ойлгомжтой шүү!!! Сайхан амарцгаагаад тус тусийн ажилдаа ороорой!!! Амжилт хүсье

  • З
    Зочин

    Сур харваа,шагай харвааны шагнал авах хүний тоо маш их болохоор хувь хүнд ногдох хувь нь бага байдаг юм болов уу

  • З
    Зочин

    Ер нь сур харвах аа больчихвол яасан юм бэ? Бай шагнал нь ч муу юм , телевизээр ч дамжуулж байгаа юм алга. Мэдээний завсраар хальт мулт тэр түрүүллээ гэх юм . Цаашдаа сурын харвааг байлгая гэвэл бай шагналыг нь бөхтэй адилхан болгох хэрэгтэй . Түрүүлсэн харваачдад төрийн тэргүүн нь яагаад шагналыг нь гардуулж өгч болдоггүй юм. Төр нь өөрөө алаг үзээд байхаар удахгүй сур харвах хүн олдохгүй болох байх даа.

  • З
    Зочин

    Адсага унасан хүүхдээс илүү юү

  • З
    Зочин

    Хожмын үед сайхан дурсамж өгүүлэх зураг байж болох хэдий ч ЕС-н байрлал нь арын фонн зурагтайгаа харшилдсан бна уу, зурагчин болон зөвлөхүүд нь юу харж байв.