“Дэлхийн адууны өдөр”- т 12600 морьтон оролцож байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 7 сек
30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бүгд хуралдаанаар баталж, уг тогтоолыг НҮБ-ын гишүүн 56 улс хамтран дэмжсэн юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 100 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Энэ жил анхны “Дэлхийн адууны өдөр”-т Түмэн морины парад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины цомын уралдаан, хүчит бөхийн барилдаан, адууны соёл, өв уламжлалыг сурталчилсан уралдаан, тэмцээн, урлаг, соёлын олон талт үйл ажиллагаа Хүй долоо худагт эхэллээ.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулж 12600 морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагсаж байна. Мөн алдарт “Physical: Asia” шоуны оролцогчид урилгаар Түмэн морины парадад оролцож байна. Энэ нь “Дэлхийн адууны өдөр”-ийн олон улсын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж буй юм. “Дэлхийн адууны өдөр”-ийн ач холбогдол нь монгол адууны үнэ цэн, генетикийн өвийг олон улсад сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, морин спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байна. Дэлхийд 50 сая гаруй адуу байдгаас 10 гаруй хувь нь буюу 5 сая адуу манай улсад бий. Монгол Улс нэг хүнд ногдох адуугаараа дэлхийд тэргүүлдэг

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ерөөсөө сэтгэлд хүрсэнгүй.Хоосон л хэлбэрдээд байх юм.Наад зах нь хүүхэд залуучуудад адууг таниулах нэг ч юм болсонгүй.Адууны нас зүс,маллагаа,үүх түүх гээд олон юмыг телёвиз , онх нэвтрүүлэг болон цацаж болно.

  • М
    Монгол Улсын иргэн

    Одоо жинхэнэ монгол адуу гэж байгаа юм уу. Шуналын тулам, бирд болсон уяачид нэртэй баасны гүзээнүүд эрлийзжүүлээд дуусгаж байгаа биз дээ. Тэгээд жил бүр наадмаар монгол адуу мөн, биш гээд хэрэлдэцгээнэ. Ямар сайндаа л сэрвээний өндөр хэмжинэ гэдэг хаа ч байхгүй, шинжлэх ухаанч биш үзүүлэлт гаргаж ирэх вэ дээ. Ер нь бол Монголоос л дэлхийг гайхашруулсан, тэнэг2 юм гарна шүү дээ.

  • Д
    Дорждулам

    Ийм сайхан зүйл санаачилж НҮБ -р дэмжүүлсэнд баярлала Монгол улс,Монгол адуу минь мөнхөд мандан бадраг гайхамшигт монгол адуугаараа бахархаж бна уяачид минь бага шиг л эрлиызжүүлээсэй дэ Монгол адууны гeнь устаж азрага төлөө болон хурааж буй сүргээ хамгаалж чалахгүй болох нь гэж зовох боллоо