Үндэсний их баяр наадмын барилдаанд түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 11 сек
50
legacy:2026/07/746463326_1873418573617955_9170166266304879034_n.jpg

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа.

Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд түрүүлж Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Баярсайханы Орхонбаяр, Монгол Улсын начин цол хүртсэн Нямсүрэнгийн Амгаланбаатар, Монгол Улсын харцага, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй нарыг Шунхлай Группийн баяр наадмын гал дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод Манлай Уяач, Шунхлай группийн Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайхан, АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг болон Группийн хамт олон, зочид төлөөлөгч нар хүндэтгэн хүлээн авч, түүхэн амжилтыг нь хамтдаа тэмдэглэлээ.

legacy:2026/07/743145913_2063270264269933_536324937351380376_n.jpg

Энэхүү эрхэм хүндтэй цолыг мялааж, Шунхлай Группийн Ерөнхийлөгч П.Батсайхан байгууллага хамт олныхоо нэрийн өмнөөс Монгол Улсын Даян Аварга Б.Орхонбаярт 1 тэрбум төгрөг, Lexus LX 600 автомашин, Хурдан удмын даага, Монгол Улсын харцага, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйд Toyota Land Cruiser 300 автомашин, Монгол Улсын начин Н.Амгаланбаатарт Toyota Land Cruiser 300 автомашин болон мөнгөн шагнал хүндэтгэл болгон гардууллаа. Монгол түмний бахархал болсон энэхүү эрхэм алдрыг нэр төртэй авч явж, хүч тэнхээ нь улам бадарч, хийморь золбоо нь үргэлж өөдөө байж, Монгол бөхийн сүр хүч, өв соёлыг үеийн үед мандуулан, даян дэлхийд дуурсгаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

legacy:2026/07/744074527_1765165341174059_3248318838202649967_n.jpg legacy:2026/07/743762975_1588855772634293_32764400718734044_n.jpg legacy:2026/07/743467204_997993343027456_686327001431112431_n.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайн дасалжуулагчийг шагнасан явдалд үлэмж баярлав.

  • И
    Иргэн

    Үүнээс илүү олон жуулчин хэрэггүй. Монгол хүмүүс өөрсдөө шуналаа багасгаад хулгай хийхээ болиод бусдыгаа жаахан боддог л болчихВол монгол улс хөгжинө

  • З
    Зочин

    Тамирчид ,дасгалжуулагаа Хүндэтгэл үзүүлсэнд Баярлалаа Баяр хүргэе

  • З
    Зочин

    Азтай хувь заяанд төрсөн хүмүүс юмдааа

  • З
    Зочин

    Урт шар дээлтэй нөхрийг залжээ. Олон хүн архинд живүүлж, олон айлын амьдралыг там болгосон пиздаакуудын үйл лайг үр хүүхэд нь үүрнэ ш дээ.