Б.Орхонбаяр: Хамааралгүй хүмүүсийн зураг эвлүүлж, илт худал мэдээлэл түгээж буйд гүнээ харамсаж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
200

Даян аварга Б.Орхонбаяр цахим хуудсаараа дамжуулан баярын сэтгэгдэл болон гэр бүлтэй нь холбоотой хөвөрч буй асуудалд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 бөхийн барилдаанд түрүүлж даян аварга цол хүртсэндээ баяртай байна.

Энэ хүртэл намайг дэмжиж ирсэн багш нар хамтарч ажилладаг аж ахуйн нэгжүүд, үргэлж дэмжиж байдаг Монголынхоо ахан дүүс Та бүхэнд маш их баярлалаа.

Миний гэр бүлтэй холбоотой асуудалд хүндэтгэлтэй хандахыг Та бүхнээсээ хүсч байна. Хамааралгүй хүмүүсийн зураг эвлүүлж, илт худал гүтгэлэгийн чанартай мэдээлэл түгээж буйд гүнээ харамсаж байна.

Учир нь манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа бөгөөд миний эхнэр нярай биетэй байгаа тул сэтгэл зүйг нь тайван байлгахыг зарим нөхдөөс хүсч бас гуйж байна.

Бусдын хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг залуус бид хүсч буйг эерэгээр хүлээн авна уу?

Намайг үргэлж дэмждэг Монголынхоо нийт ард түмэнд талархаж буйгаа дахин илэрхийлье ээ” гэв.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Б.Орхонбаяр бөхчиндөө баярлаж байна.Ер нь монгол хүн хувь хүний нууцын тухай хуулиа нэг сайн уншаарай Тэгээд л хүний хувь амьдралыг дэлгэн бичихээ болино шүүХувийн нууц чухал Бусдын амьдрал руу орхихоо болмоор байна.

  • З
    Зочин

    Тийм шүү

  • S
    Spectacular

    Hulgaich hulgaichaa umuurnu gjashd

  • А
    Армун

    Гэрэгээ 15.н давхарын новшнуудад бужигнуулах сэдэв олдохгүй, наадам тайван өнгөрчих гээд бгаан блгүй дээ.

  • Г
    Ганчимэг

    Тийм шүү. Гэр бүл бол хамгийн чухал.

  • З
    Зочин

    Монголд станц сайхан явж болохгүй, суулга. Газарт ортол муулна. Муу муухай явахаар доромжилно, гутаана Ямар доройтсон хорвоо вэ

  • З
    Зочин

    Гоё сайхан, хөөрхөн аваргатай боллоо гэтэл 3 хүүхэдтэй хөгшин хүүхэнтэй орооцолдоод өөрөө 4 дөх хүүхэд нь болж аваад нүүрсний компанийг нь аваад 2022 оноос хойш нүүрс хулгайлсаар 60 тэрбумын нүүрс хулгайлсан ёстой хүүхэд царайтай хулгайч байсан бшдээ.

  • З
    зочин

    Хадмын тал нь нүүрсний хулгайчид

  • З
    Зангараг

    Энэ үнэхээр нүүрсний том хулгайч юм байх даа, хайран сайхан энгийн утга учиртай амьдрал!

  • З
    Зочин

    Худлаа мэдээлэл юм бол юундаа эмзэглэдэг юм бэ

  • E
    Ebe

    Ul7n llr undram gishid shaalguulj bhdaa taarsan sheesh

  • З
    Зочин

    Бас юу болсон бэ

  • З
    Зочин

    Хүн ханиа өөр л сонгоно шүү дээ.миний нүдээр хардаг ч болоосой гэж үг байдаг даа

  • З
    Зочин

    Орхонбаяр аврага даа амжилт хүсье. Бэлтгэлээ сайн хийж улам хүчтэй байгаарай.

  • З
    Зочин

    БӨХ ХҮН НЭГ ИХ БАЯЛАГ БҮТЭЭГЧ БИШ ЗУГААЦАЛ ТӨДИЙ Л БАЙХ ЁСТОЙ ДОО

  • З
    Зочин

    хасагууд өөрсдийн асуудлыг дарах гэж худлаа юм сэвсэн байх эсвэл зарлигийн муухай хүүхэн худалдаж аваа биз

  • Б
    Баагии

    Нэг нүүрсний хулгайч аваргатай боловоо

  • Т
    Тролл оркод

    Элбэгдорж хулгайчийн тролчик уу?Хар оркуудаа эр эмийн хооронд илжиг битгий бол гэж мэдэх үү

  • Б
    Б.а.хандаш

    Даян аварга б.орхонбаярын гэр бүлиинхэнд баяр хүргэе эрүүл энх аз жаргал инээд баяр бахдал хүсье худал мэдээлэл хэрхэвч тарааж болохгүй

  • О
    Очир

    Нүүрсний аулгайч даян аваргатай болжээ